Хүлээлтийн онол ба нийлүүлэлтийн сүлжээ 8-р хичээл
Хүлээлтийн шугамын шинж чанар Ер нь хүлээлт бол хүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг юм. Учир нь хүмүүс их хэмжээний цагийг ямар нэг үйлчилгээ авах үедээ дараалалд зогсох, үйлчилгээ авахад зарцуулдаг. Тухайлбал өдөр бүр дэлгүүрээс бараа худалдан авах, хоолны газар хоол идэх, автобус, таксинд суух, үсчний газар үсээ засуулах, шатахуун түгээх газраас шатахуун авах, эмнэлэгт үзүүлэх зэрэг тохиолдол бүрд дараалал үүсэж хүлээлт бий болдог. Ийм асуудал хүмүүсийн амьдралд байнга гардаг тул хүлээлтийг хүмүүс зайлшгүй байх ёстой зүйл мэтээр ойлгодог. Гэхдээ эдгээр асуудлыг хүлээлтгүйгээр шийдвэрлэж болохгүй гэж үү? Хэр удаан хүлээх нь олон хүчин зүйлээс хамаарна. Тухайлбал таны өмнө үйлчилгээ авсан хүмүүсийн тоо, үйлчилгээ үзүүлж байгаа ажилтны тоо, үйлчилгээ авахад зарцуулж байгаа хугацаа гэх мэт олон хүчин зүйл хүлээлтэд нөлөөлдөг. Түүнчлэн хүлээлтийн хугацаа хүлээлтийн шугамын хэв маягаас их хамаарна. Хүлээлт хэр удаан үргэлжлэх нь хоёр элементээс хамаарна. Нэг талаас хэрэглэгчийн то...