Posts

Showing posts from April, 2024

Бараа материал худалдан авах үйл ажиллагаа 7-р хичээл

  Худалдан авах үйл ажиллагаа, түүний зорилго Материал гэдэг бол үйлдвэрлэл үйл ажиллагааны явцад хэрэглэгддэг биет зүйл юм. Үүнд зөвхөн сэлбэг, түүхий эд материал, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлдэг бусад биет зүйлс тухайлбал, шатахуун, тослох материал, багаж төхөөрөмж зэрэг худалдан авч хадгалагддаг, зөөгдөж тээвэрлэгддэг бүх зүйлс орно. Материалын менежмент нь тэдгээрийг худалдан авах, хадгалах, үйлдвэрийн процессын туршид түүнийг хуваарилах, шилжүүлэх үйл ажиллагаатай холбоотой байна. Тэгэхээр үйлдвэрлэлийг үйл ажиллагаанд оруулахын тулд янз бүрийн материалыг худалдан авдаг. Иймд олонхи байгууллагууд худалдан авах гэсэн нэмэлт үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь гадны нийлүүлэгч бусад байгууллагаас материалыг худалдан авах тухай хэлэлцээр байгуулах үеэс эхэлдэг. Хэлэлцээр байгуулах ажлыг нийлүүлэлтийн эх үүсвэр, түүний үнийг тодорхойлох, үнийн шинжилгээ хийхээс эхэлдэг. Материалыг худалдан авах үйл ажиллагаа бол байгууллагыг гадны нийлүүлэгчтэй холбож өг...

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба яг цагт нь систем 6-р хичээл

Image
  Ажлын явцын төлөвлөлт Ажлын системийн төлөвлөлт нь юуны өмнө ажлын агуулга, түүнийг гүйцэтгэх аргыг тодорхойлох асуудалтай холбоотой. Төлөвлөлтийн зорилго нь ерөнхийдөө бүтээмжтэй, үр ашигтай ажлын системийг бий болгоход оршино. Практик талаас нь аваад үзвэл ажлын явцыг төлөвлөснөөр ажлыг хэн хийх вэ?, яаж хийх вэ?, хаана түүнийг гүйцэтгэх вэ? гэдэг асуудлыг тодорхойлдог. Амжилттай ажлын явцын төлөвлөгөө нь: 1. Туршлагатай, шаардлагатай боловсролыг эзэмшсэн, бэлтгэл хийсэн албан хаагчдаар боловсруулагдсан байх ёстой. 2. Байгууллагын зорилгод нийцсэн байх ёстой. 3. Баримтаар баталгаажсан байх ёстой. 4. Удирдлагад төдийгүй ажилчдад ойлгомжтой, хүлээн авахуйц байх ёстой. Ажлын явцын төлөвлөгөөнд нөлөөлөгч хүчин зүйлсийг харгалзан, түүнийг олон хувилбараар боловсруулах нь маш нарийн төвөгтэй асуудал тул ажлын системийг төлөвлөх хангалттай хэмжээний туршлагагүйгээр түүнийг шийдвэрлэх боломжгүй. Иймд ажлын явцын төлөвлөгөөг үндэслэлтэй сайн боловсруулахын тулд удирдлага болон ажи...