Үйлдвэрийн хүчин чадал, үйлдвэрийн газрын байршил 5-р хичээл
Үйлдвэрлэлийн хүчин чадал, түүний үзүүлэлтүүд
Үйлдвэрлэлийн хэмжээг оновчтойг тогтоох нь үйлдвэрийн газрыг амжилтад хүргэх гол хүчин зүйлийн нэг юм. Үйлдвэрлэлийн газрууд хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнийг хаана байрлуулах тухай асуудал нь үйлдвэрийн газрыг анх үүсгэн байгуулах, үйлдвэрлэлийг өргөтгөх, шинэ салбар нээх үед шийдэгддэг стратегийн маш чухал ач холбогдолтой асуудал байдаг. Эдгээр асуудлыг буруу шийдэх нь ирээдүйн орлого, ашигт муугаар нөлөөлдөг тул үйлдвэрлэлийн менежерүүд түүнийг зөв шийдвэрлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Үйлдвэрлэлийн хүчин чадлаас тухайн үйлдвэрийн газрын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ, ажиллах хүчний хэрэгцээ, технологийн түвшин, бараа материалын нөөцийн хэмжээ зэрэг олон үзүүлэлтүүд хамаардаг. Хэрэв үйлдвэрийн газрын хүчин чадал нь эрэлтийг хангаж чадахгүй бол зах зээлд шинэ өрсөлдөгчид орж ирэх боломж олгож хэрэглэгчээ алдахад хүргэдэг. Үйлдвэрлэлийн хүчин чадал илүүдэж байвал үйлдвэрийн газар бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулах, чанар, хийц загварыг нь сайжруулах, зар сурталчилгаа явуулах зэрэг арга замаар борлуулалтыг идэвхжүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй болдог. Иймд үйлдвэрлэлийн оновчтой хүчин чадлыг тогтоохын тулд эрэлтийг маш нарийн судалж, тэдгээрийн тэнцвэржилтийг хангахад анхаарах нь чухал. Хүчин чадал нь үйлдвэрийн газар, үйлдвэрлэлийн нэгж, тоног төхөөрөмжийн нэгж хугацаанд үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүний тоо хэмжээгээр тодорхойлогдоно. Иймд хүчин чадал гэдэг ойлголт нь үйлдвэрийн газар, үйлдвэрлэлийн нэгж, ээлж, машин тоног төхөөрөмж, агуулахын ачааллын дээд хэмжээг харуулдаг.
Ачаалал нь орц, гарцын үзүүлэлт хоёулангаар нь хэмжигдэнэ. Машин нэг цагт төчнөөн мод боловсруулна, арьс элднэ, газар хагална гэвэл хүчин чадлыг орцоор тодорхойлж байгаа хэрэг. Харин нэг ээлжид 1 машин, эсвэл тухайн үйлдвэрийн газар төчнөөн хивс, бэлэн хувцас, төчнөөн тонн чихэр үйлдвэрлэнэ гэвэл ачааллыг гарцаар нь тодорхойлж байгаа хэрэг юм.
Хэрвээ хүчин чадлын тухай мэдээлэл менежерүүдэд хүрэлцээтэй байвал орц, гарцын алинаар нь ч үйлдвэрлэлийн хүчин чадлыг тодорхойлж түүндээ үндэслэн түүхий эд, тоног төхөөрөмжийн хэрэгцээ, бусад үзүүлэлтүүдийг тогтоох, түүхий эд тоног төхөөрөмжийг олж бэлтгэх гэх мэтийн олон асуудлаар шийдвэр гаргаж болно.
Гэвч хүчин чадлыг үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардлагатай орцоор нь бус, гарцаар нь тодорхойлоход илүү үр дүнтэй байдаг.
Хүчин чадлын тухай ойлголтыг янз бүрээр тайлбарлаж, тодорхой нөхцөлд тохирсон үзүүлэлтүүдийг сонгож авахад, төвөгтэй тул түүнийг бодитойгоор тодорхойлоход бэрхшээлтэй байдаг.
Ер нь хүчин чадлыг харуулах үзүүлэлтийг зов сонгох нь чухал. Ямар ч тохиолдолд үйлдвэрлэлийн хүчин чадлыг өртгийн үзүүлэлтээр тодорхойлох нь тохиромжгүй. Жишээ нь, ганц төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж байгаа үед үйлдвэрлэлийн хүчин чадлыг тухайн бүтээгдэхүүний биет хэмжээгээр харуулж болно. Харин олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нөхцөлд үйлдвэрлэлийн хүчин чадлын үзүүлэлтийг зөв тогтоох хэрэгтэй. Үйлдвэрийн газар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол бэлэн байгаа нөөцийн үзүүлэлтийг ашиглах нь илүү тохиромжтой байдаг. Жишээ нь, эмнэлэг тодорхой тооны ортой, үйлдвэрийн газар тодорхой тооны тоног төхөөрөмжийн нөөцтэй, хөдөө аж ахуйн компани тодорхой тооны мал, газрын нөөцтэй, автобус тодорхой суудалтай байдаг. Эдгээр нөөцийн үзүүлэлтийг үйлдвэрлэлийн хэмжээ, хүчин чадлыг тогтооход ашиглаж болно. Хүчин чадлыг дотор нь төслийн, ашиглалтын, бодит хүчин чадал гэж ангилж үздэг. Төслийн хүчин чадал гэдэг нь тухайн үйлдвэрийн газрыг анх байгуулах үед үйлдвэрлэхээр төлөвлөсөн бүтээгдэхүүний тоогоор хэмжигдэнэ. Ашиглалтын хүчин чадал гэдэг нь бүх нөөцийг хамгийн дээд зэргээр бүтээмжтэй ашиглан үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээгээр тодорхойлогдоно. Гэвч нөөцийг дээд зэргээр дайчлан ашиглах явдал зарим үед хэрэгжихгүй, үр ашиггүй ч байж болно.
Тухайлбал, нөөцийн ашиглалтыг их хэмжээгээр дайчлах нь эрчим хүч, засвар үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхэд хүргэдэг. Бүтээгдэхүүний нэр төрлийн өөрчлөлт, тодорхой үе шаттай хийгддэг тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, үдийн хоол, цайны завсарлагаа, ажлын хуваарь зэрэгтэй холбоотойгоор ашиглалтын хүчин чадал нь төслийн хүчин чадалд хүрэхгүй байж болно. Бодит хүчин чадал нь жинхэнэ үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээгээр тодорхойлогдоно. Янз бүрийн эвдрэл, саатал, бүтээгдэхүүн гологдолтой гарах, материал, түүхий эд дутагдах зэрэг шалтгааны улмаас бодит хүчин чадал төслийн хүчин чадал ба ашиглалтын хүчин чадалд хүрдэггүй. Хүчин чадлын энэ хэмжээнүүд нь хүчин чадлын ашиглалтын түвшин, үр ашгийг тодорхойлоход өргөн ашиглагдана.
Менежерүүд төслийн хүчин чадлын ашиглалтыг сайжруулахад ихээхэн анхаарах хэрэгтэй байдаг.
6.2. Үйлдвэрлэлийн хүчин чадалд нөлөөлөх хүчин зүйлс Төлөвлөлтийн асуудлаар гаргаж байгаа олон шийдвэрүүд хүчин чадалд нөлөөлдөг. Хүчин чадалд нөлөөлдөг үзүүлэлтүүдийг дотор нь гадаад, дотоод гэж ангилна.
Гадаад хүчин зүйлсэд ажлын цаг, ажиллагсдын аюулгүй ажиллагааг хангах талаар Засгийн газрын зохицуулалтын бодлого, гэрээний нөхцөл, нийлүүлэлтийн боломж зэрэг хүчин зүйлүүд орно.
Дотоод хүчин зүйлүүдэд тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлчилгээний үйл ажиллагаа, хүний хүчин зүйлүүд хамаарагдана. Тухайлбал:
а) Үйлдвэрлэлийн хүчин зүйлс гэдэгт үйлдвэрлэлийн хэмжээ, түүнийг өргөжүүлэх асуудлыг тусгасан үйлдвэрлэлийн төлөвлөгөө, байршил, ажиллах хүчний нийлүүлэлт, эрчим хүчний эх үүсвэр зэрэг хүчин зүйлүүд орно. Түүнчлэн ажлыг гүйцэтгэж байгаа арга, технологи, түүнтэй холбоотой дулаалга, гэрэлтүүлэг, агааржуулалт гэх мэтийн хөдөлмөрийн нөхцөлүүд хүчин чадалд чухал нөлөө үзүүлнэ.
б) Бүтээгдэхүүн үйлчилгээний хүчин зүйлст түүний загвар, тэдгээрийн төрөл хамаарагдана.
в) Хүний хүчин зүйлст ажлын агуулга, ажлыг зохион байгуулж байгаа хэлбэр, ажилчдын мэдлэг чадвар, дадал дүй, сургалт, ажилчдыг идэвхжүүлэх талаар авч байгаа apra хэмжээнүүд, шагнал урамшуулал, цалин хөлс, хүний бүтээмжийг дээшлүүлэх талаар хийж байгаа судалгаа шинжилгээний ажил, ажлын цагийн ашиглалт зэрэг хүчин зүйлүүд
хамаарагдана.
г) Үйл ажиллагааны хүчин зүйлст ажил үүргийн хуваарь, материал нөөцийн удирдлага, чанарын баталгааг хангахуйц технологийн горим, түүнийг мөрдөх асуудал, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн эвдрэл сааталтай холбогдсон асуудлууд хамаарагдана. Энэ бүгд нь хүчин чадлын ашиглалтын үр ашигт ихээхэн нөлөө үзүүлнэ.
Гадаад хүчин зүйлс.
Бүтээгдэхүүний стандарт, ялангуяа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт ба чанарын
зөвшөөрөгдсөн доод түвшин нь үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэхэд хязгаарлах чиглэлээр нөлөөлдөг. Жишээ нь, хүрээлэн байгаа орчныг бохирдолтоос хамгаалах зорилгоор тогтоогдсон экологийн нөхцөлүүд үр ашигтай хүчин чадлыг бууруулдаг. Хөдөлмөрийн хуульд заасан ажлын цагийн үргэлжлэх хугацаа, түүний дээд хэмжээ ч үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд муугаар нөлөөлдөг.
Үйлдвэрлэлийн хүчин чадалд нөлөөлдөг дээрх хүчин зүйлүүдийг дараах хүснэгтэд нэгтгэн харуулъя.

Хүчин чадлын төлөвлөлт Хүчин чадлын төлөвлөлтийн гол зорилго нь зах зээлийн хэрэгцээг хангахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадлын хэрэгцээг тодорхойлоход чиглэгдэнэ. Иймд хүчин чадлын хэрэгцээг төлөвлөхөд бүтээгдэхүүний эрэлтийг үндэс болгодог. (Энэ талаар өмнө нь тодорхой дурдсан) Хүчин чадлын төлөвлөгөөг урт, дунд богино хугацаагаар зохиодог. Хүчин чадлыг урт хугацаагаар төлөвлөж байгаа үед үйлдвэрлэлийн хүчин чадлын үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээг тодорхойлдог. Богино хугацаагаар төлөвлөж байгаа үед улирлын өөрчлөлт, санамсаргүй хүчин зүйл, эрэлтэд гарч буй зохицуулдаггүй хэлбэлзлүүдийн улмаас хүчин чадлын хэмжээний өөрчлөгдөх магадлал ямар байхыг тодорхойлно.
Эрэлтийн хандлагыг тодорхойлсноороо дараах зүйлүүдийг тодорхойлох боломжтой Хугацаа болно.
1. Тухайн хандлага хир удаан үргэлжилж байгаа.
2. Хандлагын налалтыг олж болно.
Хэрэв үечлэл тодорхой бол дараах үзүүлэлтүүдийг тодорхойлох боломж бүрдэнэ:
А. Үечлэлийн урт;
Б. Үечлэлийн ерөнхий хазайлт.
В. Хэрэв эрэлт үечлэн өөрчлөгдөж байвал үечлэлийн урт, дунджаас хэлбэлзэх хэлбэлзэл зэргийг тодорхойлох хэрэгтэй.
Хүчин чадлыг богино хугацаагаар тодорхойлох үед хандлага, үечлэл зэргийг нэг их харгалздаггүй. Харин улирлын хэлбэлзэлтэй үед дунджаас хазайх хазайлтыг харгалзан үздэг. Хазайлтыг тодорхойлох нь тодорхой эрэлтийг хангахад үйлдвэрлэл хир бэлэн байгааг тогтоох боломж олгодог. Улирлын өөрчлөлтийг хэтийн төлөв хандлагыг тогтооход өргөн хэрэглэнэ. Улирлын өөрчлөлтийг сар, жилээр төдийгүй 7 хоног, тэр ч байтугай өдөр бүр шаардагдах хүчин чадлыг тодорхойлоход хэрэглэж болно.
Бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт улирлаар давтагдан өөрчлөгдөх зүй тогтолтой байвал түүний эрэлтийг төлөвлөх үед улирлын хүчин зүйлсийг оруулан тооцох хэрэгтэй болдог. Жишээ нь, өвлийн улиралд түлээ нүүрс, дулаан хувцасны эрэлт ихээхэн өсөж, зуны цагт буурдаг.
Иймд тоо мэдээллийг улирал, сар, долоо хоног, өглөө оройн цагаар ялган судлах нь түүний өөрчлөлтийг зөв төлөвлөх боломж олгоно. Өнгөрсөн үеийн тоо мэдээлэл дээр тулгуурлан улирлын индексийг үндэслэж түүний ирээдүйн төлөвийг тодорхойлдог. Түүнийг дараах томьёонуудыг ашиглаж тодорхойлно.
Энэ индексийг төлөвлөсөн эрэлтийн хэмжээгээр үржүүлж дараа сарын эрэлтийг төлөвлөдөг. Түүнчлэн прогнозчиллын стандарт аргуудыг ашиглаж улирлын өөрчлөлтийн зүй тогтлыг тогтоож болно. Мөн хүчин чадлыг богино хугацаагаар төлөвлөх үед эрэлт улирлаар өөрчлөгддөг зүй тогтол ажиглагдаж байвал магадлал, нормаль ба Паусоны тархалтын зүй тогтлыг ашиглан хазайлтын шинжилгээ хийж болно. Гэвч энэ нь санамсаргүй тархалттай ямар ч жишээг статистикийн стандарт аргуудаар шийднэ гэсэн үг биш юм.
Үйлчилгээний байгууллагын хүчин чадлын хэрэгцээ нь ихээхэн хэлбэлзэлтэй байдаг тул үйлчилгээний байгууллагын хүчин чадлыг төлөвлөхөд хүлээлтийн онолыг ашиглах нь илүү тохиромжтой.
Зохицуулдаггүй хэлбэлзлийг урьдчилан хэлэх боломжгүй. Энэ нь тоног төхөөрөмжийн томоохон эвдрэл, гэмтэл ямар нэгэн аюул осолтой холбоотой байдаг. Үйлдвэрлэл, маркетингийн үйл ажиллагааг хооронд нь нягт уялдуулах нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг бодитойгоор төлөвлөх боломж олгоно.
Хүчин зүйлийн зохистой түвшин
Хүчин чадал гэдэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүрч чадах дээд хэмжээг хэлдэг. Хэрэв тухайн үйлдвэрийн газар Х бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бол тодорхой хугацаанд Х хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрийн газрын оновчтой хэмжээг тодорхойлоход нэгж бүтээгдэхүүнд ногдох жилийн дундаж зардал хамгийн бага байх хэмжээг сонгож авдаг.
Үйл ажиллагааны зохистой түвшин гэдэг нь бүтээгдэхүүнд хамгийн бага зардал гаргаж үйлдвэрлэл явуулах хүчин чадлын хэмжээ юм
Үйлдвэрийн газрын хэмжээ томорч, бүтээгдэхүүний тоо хэмжээ өсөх тусам бүтээгдэхүүний нэгжид ногдох дундаж зардал, түүний дотроос тогтмол зардал буурах хандлагатай байдаг. Ингэж зардал буурах хандлага бол үйлдвэрлэлийн хэмжээ харьцангуйгаар томорч материал нөөцийн зарцуулалт, ажиллах хүчийг хослох нь зардал өндөртэй болж эхлэх хүртэл үргэлжилдэг. Схемээр 100, 200, 300 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрийн газрын зохистой хэмжээг харуулав. Янз бүрийн хэмжээтэй үйлдвэрийн газрын үйл ажиллагааны зохистой түшинг дараах графикаар харуулав.
Хүчин чадлын хувилбараа сонголт хийх арга
Хүчин чадлын хувилбарыг үнэлэхэд олон аргыг ашиглах боломжтой. Эдгээрээс зардлын шинжилгээ, санхүүгийн шинжилгээ, шийдвэрийн онолын аргууд нэлээд түгээмэл хэрэглэгддэг.
Зардлын шинжилгээний арга. Зардлын шинжилгээ буюу огтолцлолын цэгийн шинжилгээний арга нь зардал, орлого, бүтээгдэхүүний гарцын хоорондын хамаарлыг тогтооход чиглэгддэг. Зардлын шинжилгээний аргын гол зорилго нь янз бүрийн үйл ажиллагаа явуулах үед олох байгууллагын орлогыг үнэлэхэд чиглэгдэнэ. Ялангуяа энэ нь хүчин чадлын хувилбаруудыг харьцуулан үнэлэх хэрэгсэл болж ашиглагдана. Энэ арга нь тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотой бүх зардлыг тогтооход хэрэглэгдэнэ. Тэдгээр зардал нь тогтмол ба хувьсах зардлаас бүрдэнэ. Тогтмол зардал нь бүтээгдэхүүний тоо хэмжээнээс үл хамаардаг тогтмол хэмжээтэй байдаг зардлууд юм. Үүнд, түрээсийн төлбөр, эд хөрөнгийн татвар, даатгал, үндсэн хөрөнгийн элэгдэл, удирдлагын зардал орно. Хувьсах зардал гэдэг нь бүтээгдэхүүний хэмжээ өөрчлөгдөхөд түүнийг дагаж өөрчлөгдөж байдаг зардал юм. Хувьсах зардлын гол үндсэн төрлүүд нь материалын болоод хөдөлмөрийн зардал ордог. Нэгж бүтээгдэхүүнд ногдох хувьсах зардлын хэмжээ бүтээгдэхүүний хэмжээнээс хамаарахгүйгээр тогтмол байна. Тодорхой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхтэй холбогдсон нийт зардалд бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажиллагаатай холбоотой гарах хувьсах ба тогтмол зардал орно. Тодорхой бүтээгдэхүүний нийт зардал нь тогтмол зардал болон нэгж бүтээгдэхүүний хувьсах зардлыг бүтээгдэхүүний тоогоор үржүүлсэн үржвэрийн нийлбэр байна. TC = FC + Нэгж бүтээгдэхүүнд ногдох хувьсах зардал * бүтээгдэхүүний хэмжээ
Бүтээгдэхүүний хэмжээ, тогтмол ба хувьсах зардал, нийт зардлын хоорондын хамаарлыг дараах графикаар харуулав.
Нэгж бүтээгдэхүүнд ноогдох орлого түүний адил нэгж бүтээгдэхүүнд ногдох хувьсах зардал бүтээгдэхүүний тооноос хамаарахгүйгээр адилхан байдаг. Ингэж үзвэл орлого, бүтээгдэхүүний тоо хэмжээтэй шугаман хамааралтай байгааг 2 дахь график харуулж байна.
TR = Нэгж бүтээгдэхүүнд ногдох орлого * бүтээгдэхүүний хэмжээ 3-р графикаар нийт орлого, нийт зардлын хэмжээнээс ашиг хэрхэн хамаарч байгааг харуулав.
Нийт зардал, нийт орлогын тэнцэж байгаа цэгийг огтолцлолын цэг гэнэ. Энэ үед үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээг огтолцлолын цэг дээр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн гэнэ.
Огтолцлолын цэг дээр үйлдвэрлэх бүтээгдэхүүнээс бага бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл алдагдалтай, түүнээс их бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл ашигтай байна. Нийт ашиг = TR - TC = Нэгж бүтээгдэхүүнд ногдох орлого * бүтээгдэхүүний хэмжээ -
(FC + нэгж бүтээгдэхүүнд ногдох хувьсах зардал * бүтээгдэхүүний хэмжээ)
Энэ хэмжээ бол үйлдвэрлэлийн хүчин чадлын доод хэмжээг харуулдаг. Тодорхой хэмжээний ашгийг олоход шаардлагатай бүтээгдэхүүний хэмжээг дараах томьёог ашиглан тодорхойлж болно.
Огтолцлолын цэгийн шинжилгээг хийхээс өмнө огтолцлолын цэгийн шинжилгээний арга нь тухайн асуудлыг шийдвэрлэхэд хир тохирч байгааг тодорхойлох хэрэгтэй. Огтолцлолын цэгийн шинжилгээг дараах нөхцөлд хийдэг.
1. Зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байх ёстой.
2. Үйлдвэрлэгдсэн бүх бүтээгдэхүүн худалдаалагдсан байх ёстой.
3. Нэгж бүтээгдэхүүнд ногдох хувьсах зардал бүтээгдэхүүний хэмжээнд хамаарахгүй тогтмол адил байна.
4. Тогтмол зардлын хэмжээ бүтээгдэхүүний хэмжээнээс хамаарч өөрчлөгдөхгүй байна.
5. Бүтээгдэхүүний нэгжид ногдох орлого бүтээгдэхүүний хэмжээнээс хамаарахгүй адил байна.
Зардлын шинжилгээний аргыг мөн байршлыг харьцуулан үнэлэх үед өргөн хэрэглэнэ.
Санхүүгийн шинжилгээний арга. Менежерүүдийн шийдвэрлэх нэг чухал асуудал бол хүрэлцээгүй нөөцийг зөв хуваарилах асуудал байдаг. Иймд үйлдвэрлэлийн хүчин чадлыг үнэлэх үед санхүүгийн шинжилгээ хийж хөрөнгө оруулалтад үнэлэлт өгөх хэрэгтэй.
Санхүүгийн шинжилгээ хийхэд мөнгөн гүйлгээний тосов, өнөөгийн үнэ цэний тухай ойлголтыг өргөн хэрэглэнэ.
Мөнгөн гүйлгээний төсөв нь бүтээгдэхүүний борлуулалт болон бусад борлуулалт, цалин, материал удирдлагын зардал болон татвар зарцуулах мөнгөн зарлага, тэдгээрийн зөрүүг тооцож харуулдаг. Өнөөгийн үнэ цэнэ нь хөрөнгө оруулалтын зориулалтаар ирээдүйд ашиглах мөнгөний оноогийн үнэ цэнийг тодорхойлоход ашиглагдана.
Санхүүгийн шинжилгээ хөрөнгө оруулалтын зардлын нөхөгдөх хугацаа, түүний онвегийн үнэ цэний өгөөжийн дотоод түвшин тодорхойлоход ашиглана, Эдгээр үзүүлэлтийг тооцох аргачлалыг бусад хичээлүүдээр тодорхой судалсан учир энд дурдах шаардлагагүй болов уу гэж үзлээ.
Мэдлэг шалгах асуултууд
1. Хучин чадал түүнийг тодорхойлох үзүүлэлтүүд
2. Төслийн ба үр ашигтай хүчин чадал тэдгээрийн ялгаа
3. Үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалтад нөлөөлдөг хүчин зүйлсийг нэрлэж, товч тодорхойлолт өгнө үү
4. Хүчин чадлыг тодорхойлогч урт ба богино хугацааны хүчин зүйлс
5. Улирлын эрэлттэй бараа бүтээгдэхүүний хэд хэдэн жишээг дурдана уу
6. Хүчин чадлын зохистой хэмжээ Хүчин чадлын хувилбараас сонголт хийх аргууд
7. Хүчин чадлын доод хэмжээ, түүнийг харуулах үзүүлэлт
Байршилтын зөв шийдвэрлэх шаардлага
Үйлдвэрлэлийг үр ашигтайгаар хөтлөн явуулахад үйлдвэрийн газрыг зөв байршуулах асуудал чухал нөлөөтэй байдаг. Байршилтын талаар гаргаж байгаа шийдвэр бол байнга гаргадаг шийдвэр биш зөвхөн дараах нөхцөлүүдэд гаргадаг.
1. Үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг шинээр байгуулах;
2. Хуучин ажиллаж байсан үйлдвэрийн газрууд үйлдвэрлэлээ өргөтгөж өөрийн салбар нэгжийг нээх;
3.Зах зээлийн сегмент өөрчлөгдөж хуучин байршилт оновчтой бус болох;
Үйлдвэрлэл, үйлчилгээний газрын байршилтыг буруу шийдэх нь үйлдвэрлэлийн эцсийн үр дүнд олон талын сөрөг нөлөө үзүүлнэ. Тухайлбал, байршилтыг буруу шийдэх нь тээврийн зардлыг нэмэгдүүлэх, ажиллах хүч дутагдах, түүхий эд материалыг олж бэлтгэх асуудлыг бэрхшээлтэй болгож улмаар үйл ажиллагааны зардлыг ихээхэн нэмэгдүүлж, харьцангуй давуу талаа алдахад хүргэнэ.
Иймд ашгийн төлөө байгууллагууд ашгаа нэмэгдүүлж, ашгийн бус байгууллагууд үйлдвэрлэл, үйлчилгээнд гарах зардлаа хямдруулж, хэрэглэгчдийг аль болох хямд өртөгтэй бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байршлын асуудлыг маш оновчтойгоор шийдвэрлэхэд анхаарах нь чухал. Түүнчлэн байршилтыг буруу шийдвэрлэснээс бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт хүндрэлтэй болдог. Иймд байршилтын асуудлыг зөв шийдвэрлэхийн тулд зах зээлийн нарийн судалгаа хийж, түүний одоогийн байдал, цаашдын хэтийн төлөв, стратегийг нарийн судлах хэрэгтэй. Учир нь зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах, уг зах зээлийн багтаамж, түүний хэдэн хувийг тухайн үйлдвэрийн газар нийлүүлэх, энэ хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөх зүй тогтолтой байгааг мэдэхгүйгээр үйлдвэрийн газрыг байршуулах асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Мөн зарим үйлдвэрийн газрын байршлыг түүхий эдийн байршилтай нарийн уялдаатайгаар шийдвэрлэх шаардлагатай байдаг. Жишээ нь, мод боловсруулах үйлдвэрүүд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдтэй нь ойр байрлуулахгүй бол түүхий эдийг бэлтгэхэд гарах зардал их хэмжээгээр нэмэгдээд зогсохгүй, хадгалалт, тээвэрлэлт муу даадаг зарим түүхий эдийн чанар ихээхэн алдагдахад хүрнэ. Ийм үйлдвэрийн газруудыг түүхий эдэд нь аль болох ойр байршуулахад анхаарах нь чухал. Энэ бүхнээс үзвэл үйлдвэрийн газрыг зөв байршуулах асуудал яагаад чухал байдгийг дараах хэдэн зүйлээр тайлбарлаж болно. . Үйлдвэрийн газрыг байршуулах асуудал буруу шийдэгдвэл засахад төвөгтэй.
Үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд зах зээлийн хэмжээнд зохицуулж үйлдвэрлэлээ урт хугацаанд өндөр үр ашигтай эрхлэх;
Хөрөнгө оруулалтын болоод үйл ажиллагааны зардлыг бууруулж, орлогоо нэмэгдүүлж үйл ажиллагаагаа хэвийн явуулах зэрэгт нөлөөлдөгтэй холбоотой.
Жишээ нь, үйлдвэрийн газрын байршилтыг буруу шийдвэрлэх нь тээврийн зардлыг асар их хэмжээгээр нэмэгдүүлээд зогсохгүй, мэргэжилтэй ажилчдаар дутагдах, өрсөлдөх давуу талаа алдахад хүргэдэг. Үйлчилгээний газрын хувьд тэдгээрийг буруу байрлуулах нь захиалагчдаа алдах, зардлыг нэмэгдүүлэхэд хүргэнэ.
Менежер хүн үйлдвэрийн газрын байршилтыг төлөвлөхдөө үндсэн боломж харгалздаг. Одоо байгаа хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж,
Тухайлбал, цаашид үйлдвэрлэл өргөтгөхөд хангалттай хэмжээний талбай байгаа эсэхийг харгалзах нь чухал. Ялангуяа тухайн байршил нь уг үйлдвэрийн газрын хувьд ашигтай байвал үйлдвэрлэлийг өргөтгөхүйц талбай хүрэлцээтэй эсэхэд дүн шинжилгээ хийх хэрэгтэй.
жижиглэн худалдааны газарт их тохиолддог. Энэ нь уг дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх, нэгэнт олж авсан байр сууриа бэхжүүлэхэд нь чухал рольтой байдаг. Мөн нэмэгд погоо талаас өөр өрсөлдөгчид тухайн зах зээлд орж ирэхээс хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Нэг газар явуулах явуулах үйл ажиллагаагаа багасгаж өөр газар шилжүүлэх боломж. Шинэ газар үйл ажиллагаагаа явуулахад гарах зардал өмнөхөөс нь буурсан байх ёстой. үед ш Ямар ч арга хэмжээ авалгүй хуучин байршлаа хадгалан үлдэх боломж. Хэрэв үйлдвэрийн газрыг байршуулах боломжтой газруудыг нарийн судлаад илүү үр дүн гарахгүй байвал хуучин байршлаа хэвээр нь байлгаад үйлдвэрлэлээ өмнөхөөрөө явуулж гарахаар болно. зөвхөн үйлдвэрийн газрыг төдийгүй,
Үйлдвэрийн газрыг байршуулах асуудлаар бүтээ тээгдэхүүн хадгалах агуулахын аж ахуйг оновчтой байршуулах асуудлыг шийдвэрлэдэг. Байршлыг оновчтой шийдвэрлэх үед дараах 3 төрлийн зардал багассан байх хэрэгтэй.
1. Бүсийн зардал;
2. Хуваарилалтын зардал; нийлүүлэлтийн зардал;
3. Түүхий эд Бүсийн зардал гэдэгт үйлдвэрийн газрыг тухайн байрлалаар байрлуулахтай холбогдон гарах газар, барилга байшин, хөдөлмөрийн зардал хамаарагдана. Хуваарилалтын зардалд нийлүүлэлтийн хэмжээ өөрчлөгдөх, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, хуваарилалтын сүлжээнд өөр салбар орж ирэх зэрэгтэй холбогдов хэрэглэ гарах з зардлууд ордог.
Түүхий эд нийлүүлэлтийн зардалд ус, эрчим хүч, бусад түүхий эдийг захиалах, алга хийснээс хойш олж бэлтгэх хүртэлх зардал багтдаг. Үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг аль хувилбараар байршуулах нь ашигтай байхыг тогтоох үед ашиг хамгийн их байх, зардал хамгийн бага байх, хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд орлого, зарлага тэнцүү байх вэ зэрэг үзүүлэлтүүдийг сонголтын гол шалгуур болгон хэрэглэнэ.
Үйлдвэрийн газрын байршилд нөлөөлөх хүчин зүйлс
Үйлдвэрийн газрын байршилд олон хүчин зүйлс нөлөөлнө. Гэвч тухайн үйлдвэрийн газрын байршилд онцгой нөлөөтэй, шийдвэр гаргахад чухал рольтой нэг юм уу цөөн гол хүчин зүйлсийг тогтоох нь чухал. Жишээ нь, аж үйлдвэрийн салбарт эрчим хүч, усны эх үүсвэр, түүхий эдийн байршил илүү их ач холбогдолтой байхад үйлчилгээний газрыг байршуулахад зах зээлийн байршил, тээврийн хэрэгслийн хангамж, өрсөлдөгчийн байршил илүү ач холбогдолтой байдаг. Жишээ нь, таксигаар үйлчлэхэд төмөр замын вокзал, нисэх онгоцны буудал хотын төвд ойр байх нь илүү тохиромжтой байдаг. Иймд байршилтын асуудлыг оновчтой шийдвэрлэхийн тулд юуны өмнө тухайн үйлдвэрийн газрын байршилд хамгийн чухал нөлөөтэй хүчин зүйлсийг зөв тогтооход анхаарах нь чухал юм.
Хамгийн гол рольтой хүчин зүйлийг тогтоосны дараа тухайн газар зүйн бүсийн аль хэсэгт нь байрлуулах нь тохиромжтой болохыг тогтооно. Дараа нь уг бүсийн аль хэсэгт, аль хотод, хотын аль хэсэгт байрлуулах вэ гэдгийг шийдвэрлэнэ.
Хөдөлмөрийн хүчин зүйл.
Үйлдвэрийн газрыг байршуулахад хөдөлмөрийн хүчин зүйлийг харгалзан үзэх нь
хөдөлмөрийн зардлыг хямдруулах, түүнийг олж бэлтгэх боломжийг сайжруулах, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, хөдөлмөрт хандах хандлагыг сайжруулахад нөлөөлдөг. Хөдөлмөр зарцуулалт их шаарддаг үйлдвэрийн газарт хөдөлмөрийн зардлыг хэмнэх явдал маш чухал асуудал байдаг. Иймд хөдөлмөрийн зардлыг хямдруулахын тулд үйлдвэрийн газрыг харьцангуй хямд өртөгтэй ажиллах хүч олох боломжтой газар байршуулж болдог.
Хэдийгээр зарим компаниуд шинэ ажилчдыг өөрсдөө сургах нь дээр гэж үздэг боловч мэргэжил боловсролтой ажилчид чухал хүчин зүйл байдаг. Иймд тийм ажиллах хүч төвлөрсөн газар үйлдвэрлэлээ байршуулах нь ажиллах хүчийг сургахад гарах зардлыг хэмнэх боломж олгодог. Бусад хүчин зүйлс.
Цаг уурын хүчин зүйл болон татварын тогтолцоо үйлдвэрийн газрын байршилд чухал нөлөө үзүүлнэ. Ялангуяа олон улсын хамтарсан компаниуд хаана байгаль цаг уурын таатай нөхцөл, татварын дарамт бага байна тэнд үйлдвэрийн газрыг байршуулахыг сонирхдог.
Мөн бусад хүчин зүйлүүдэд бүтээгдэхүүн, түүхий эдийг хадгалах, тээвэрлэх, худалдахын өмнө борлуулалтад бэлтгэх зардлуудыг хамааруулдаг. Жижиглэн худалдааны газар, үйлчилгээний байгууллагууд зах зээлийн төвд нь байрлах нь чухал. Тухайлбал, нийтийн хоолны газар, техникийн үйлчилгээ үзүүлдэг газрууд, хими цэвэрлэгээ, хүнсний дэлгүүрүүд хэрэглэгчдийн дунд, үйлчилгээ үзүүлэхэд илүү тохиромжтой газар байрлах тусам илүү олон хэрэглэгчидтэй байдаг.
Ийм учраас эдгээр байгууллагуудыг хүн ам нягт суурьшсан, зам харилцаа сайтай газар байрлуулах хэрэгтэй.
Өрсөлдөөний хүчин зүйлсийг банк, зочид буудал, авто засварын газар, эмийн сан, сонин зардаг цэгүүд, худалдааны төвийг байршуулахад харгалзах хэрэгтэй. Эмч, шүдний эмч, хуулийн зөвлөх, үсчин гоо сайхны газрын үйлчлүүлэгчид нь зөвхөн тухайн бүс дүүргийн оршин суугчид байдаг. Жижиглэн худалдааны газруудын өрсөлдөөн их байх нь тэдгээрийн үйл ажиллагааг идэвхижүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Мөн хадгалах хугацаа богинотой бүтээгдэхүүн борлуулдаг газрууд хэрэглэгчиддээ аль болох ойр байрлах хэрэгтэй. Жишээ нь, цэцгийн дэлгүүр, талх нарийн боовны дэлгүүрүүд хэрэглэгчиддээ ойр байрлах нь чухал.
Улсын байгууллагууд үйлчлэгч дүүрэгтээ аль болох ойр байх хэрэгтэй. Тухайлбал, цагдаагийн хэсэг, түргэн тусламж хэрэглэгчийн шаардлагад нийцэхээр байрлах хэрэгтэй. Түүнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрийн газрыг байршуулахад байгаль, цаг уурын хүчин зүйлс онцгой нөлөөтэй байна. Зарим орон хүн амаа ажлын байраар хангах зорилгоор өөрийн нутаг дэвсгэр дээр байршсан компанид хөнгөлөлт үзүүлдэг. Эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарах зардал ч байршилтанд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, хаана эцсийн бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар үйлдвэрлэх боломж байна, тэнд үйлдвэрийн газрыг байршуулахыг сонирхдог. Үйлдвэрийн газрыг байршуулахад бүсийн хүчин зүйлээс гадна хот суурингийн хүчин зүйл чухал нөлөө үзүүлнэ. Хот суурины хүчин зүйлсэд хот, суурин газрын нийслэл, эдийн засгийн байдал, шинээр байгуулагдаж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын хотын эдийн засагт үзүүлэх нөлөөллүүд хамаарагдана. Шинээр байгуулагдаж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд нь шинээр ажлын байр бий болгож, татварын орлогод зохих хувь нэмэр оруулдаг учир хотын дарга, бусад эрх мэдэл бүхий хүмүүс нутаг дэвсгэр дээрээ үйлдвэрлэл, үйлчилгээний газар байршуулахыг сонирхдог.
Гэвч хотод байрлаж байгаа үйлдвэрийн газрууд нь хотын байгаль, экологид муугаар нөлөөлөх ёсгүй.
Зарим үйлдвэрийн газар маш их дуу чимээтэй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг, агаарыг бохирдуулдаг зэрэг шалтгааны улмаас хотын оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг. Иймд үйлдвэрийн газрыг байршуулахад тус үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа нь иймэрхүү сөрөг нөлөөлөлтэй эсэхийг зайлшгүй харгалздаг. Үйлдвэрийн газрыг тодорхой хот, суурин газар байршуулахад харгалздаг нэг гол хүчин зүйл бол компанийн удирдлагууд, ажиллагсдын тус хотод амьдрах нийгэм, ахуй, эдийн засгийн нөхцөл юм. Өөрөөр хэлбэл, уг хотын боловсролын систем, дэлгүүр, амралтын газар, тээвэр, шашны зан үйл, цэрэг цагдаа, гал түймэр, эмнэлэг, үйлчилгээний газрын хөгжил, тэдгээрийн үйлчилгээний чанар, тухайн орон нутгийн зүгээс уг компанид хандах хандлага зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Мөн үйлдвэрийн газрыг байршуулахад нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол тухайн хот, суурин газрын хэмжээний үзүүлэлт юм. Энэ мэтээр маш олон нийгэм эдийн засгийн хүчин зүйлүүд тодорхой үйлдвэрийн газрыг хот суурин газарт байршуулахад нөлөөлдөг. Үйлдвэрийн газрын байршилтанд орон нутгийн өвөрмөц онцлогтой хүчин зүйлүүд чухал нөлөө үзүүлнэ. Үйлдвэрийн газрыг байршуулах газрыг сонгож авах хамгийн анхдагч гол хүчин зүйл бол газар, тээвэр харилцааны хөгжил, бүсчлэл, нутаг дэвсгэрийн бүтцийн асуудал байдаг.
Үйлдвэрийн газрыг байрлуулах барилга байшинг хаана байрлуулах асуудлыг шийдвэрлэхэд байрилгын инженер, археологчдын зөвлөлгөөг зайлшгүй авах шаардлагатай. Түүнчлэн хөрсний бүтэц, даац, суултын үзүүлэлтийг маш нарийн судалгаа хийж тогтоох хэрэгтэй. Гэх мэтээр үйлдвэрлэл, үйлчилгээний газрын байршилтанд нөлөөлдөг олон хүчин зүйлийг нарийн судалж, түүнийг оновчтой шийдвэрлэх нь чухал.
Тодорхой байгууллага дээр байршлын талаар шийдвэр гаргах арга зам нь байгууллагын комокээ, үйл ажиллагааны нь мөн чанараас хамаарна. Шинэ юм уу жижиг байгууллагуудын хувьд байршлын талаар шийдвэр гаргах нь харьцангуй хялбар байдаг.
Зах зээл хөгжсөн орнуудад хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг фермерийн аж ахуйг вөрийнхөө өмчилж авсан газар дээр байгуулдаг тул байршуулах талаар ямар нэгэн бэрхшээлтэй асуудал гардаггүй.
Харин нэгэнт ажиллаж буй том хэмжээний компаниудын байршилтыг өөрчлөх асуудал их төвөгтэй. Өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан том компаниудыг байршуулах асуудлыг шийдвэрлэхэд дараах үе шатыг баримтална.
1. Байршлын хувилбарыг үнэлэхэд ашиглах шалгууруудыг тодорхойлох.
2. Тухайн үйлдвэрийн газрын байршилтанд нөлөөлж байгаа хамгийн чухал нөлөөтэй гол
хүчин зүйлсийг тодорхойлно,
3. Байршлын хувилбарыг боловсруулах.
а) Байршуулах гол бүс, дэд бүсийг тодорхойлно.
б) Бүсийн доторхи хот, суурин газар, түүний доторхи дүүрэг, засаг захиргааны нэгжийг тодорхойлно.
4. Хувилбарыг үнэлж, сонголт хийх.
Байршилтыг оновчтой шийдвэрлэхийн тулд байршилтын хувилбаруудыг тодорхойлох хэрэгтэй. Байршилтыг олон хувилбараар боловсруулах нь хамгийн оновчтой байршилтыг сонгон авах боломжийг бүрдүүлнэ.
Судалгаанаас үзэхэд үйлдвэрлэл, үйлчилгээний газрын аль нэг байршил нь бусад байршлаас ганцаараа давуутай байдаггүй. Харин олон хувилбараар байршуулж үзэхэд аль нэг нь илүү давуутай байдаг. Ийм учраас байгууллагууд олон сонголт хийх боломж бүхий олон хувилбаруудыг тодорхойлж, түүнээс илүү сайныг сонгож олоход анхаарах нь чухал.
Байршлын хувилбаруудыг тодорхойлж, тэдгээрээс сонголт хийх үед хийдэг шинжилгээг макро, микро шинжилгээ гэж ангилдаг.
Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг байрлуулах үед бүс, дэд бүс, засаг захиргааны нэгжийг үнэлэх асуудлыг макро шинжилгээ гэнэ. Харин сонгож авсан засаг захиргааны нэгж доторхи байрлалуудыг үнэлэхийг микро шинжилгээ כחכח Ийм шинжилгээ хийхэд шугаман программчлал, хүчин зүйлийг үнэлэх, зардал, үр дүнгийн шинжилгээ хийх, төвд тэмүүлэх дундаж үзүүлэлтийг тооцох зэрэг олон аргыг хэрэглэнэ.
А. Шугаман программчлалын арга.
Байршилтын хувилбаруудаас сонголт хийхэд өргөн хэрэглэгддэг шугаман программчлалын нэг чухал арга бол тээврийн бодлогын загвар юм. Энэ аргыг ашиглах нь шинэ үйлдвэрийн газрыг хамгийн бага зардал гаргахаар байршуулах боломж олгоно. Тээврийн бодлого, түүнийг хэрхэн бодож, үнэлгээ өгдөг тухай энэ бүлгийн хавсралт хэсэгт дэлгэрэнгүй үзэх болно. Б. Байршлын хувилбаруудад үнэлэлт өгч сонголт хийхэд түгээмэл хэрэглэдэг өөр нэг энгийн арга бол байршилтанд нөлөөлөх хүчин зүйлсийг үнэлэх арга юм.
Үүний тулд тухайн үйлдвэрийн газрын байршилтанд нөлөөлдөг хүчин зүйлсийг ач холбогдлоор нь үнэлж гол нөлөөтэй хүчин зүйлсийг тогтооно.
Хүчин зүйлүүдийг үнэлэх арга нь тодорхой нэг хувилбарыг төдийгүй, хэд хэдэн Хувилбарыг харьцуулж үнэлэлт өгөхөд өргөн хэрэглэгдэнэ. Хүчин зүйлсийг үнэлснээрээ оновчтой үнэлгээ өгөх үндэслэлийг сайжруулж тухайн байршилтын хувилбарт илүү пөлөөтэй хүчин зүйлүүдийг тогтоох боломж олгоно. Хүчин зүйлсийн үнэлгээний арга нь Удирдагч хүнд шийдвэр гаргаж байгаа асуудалдаа өөрийнхөө үзэл бодлыг тусгах боломж олгодог. Хүчин зүйлийг дараах дэс дарааллаар үнэлнэ. 1. Үнэлэх шаардлагатай чухал хүчин зүйлүүдийг тогтооно.


Comments
Post a Comment