Бүтээмж өрсөлдөөн 2-р хичээл

  Бүтээмжийн тухай ойлголт, мөн чанар

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны менежментийн үндсэн зорилтын нэг бол үйлдвэрлэлийн өндөр бүтээмжийг бий болгох, түүгээр үйлдвэрлэлийг хангах явдал юм. Бүтээмж гэж юу вэ гэдгийг тодорхойлохоос өмнө бүтээмжийн хөгжлийн үе шатыг товч авч үзье.

Хүн төрөлхтөн нийгмээрээ амьдарч эхэлсэн цаг үеэсээ эхлэн ямар нэг үйлдвэрлэл эрхэлж түүнийгээ улам боловсронгуй болгосоор өнөөдрийг хүрч ирсэн билээ.
Эрдэмтэд бүтээмжийн онолын хөгжлийг дараах 4 үе шат болгон авч үздэг. 1-p ye. (1766- 1910) Анх бүтээмжийн мөн чанар, агуулгыг тодорхойлох оролдлого хийгдэж байсан ба 1766 онд Ф. Къюсней "бүтээмж” гэсэн нэр томьёог хэрэглэж, А. Смит бүтээмжийг эдийн засгийн үүднээс тайлбарлаж практикт хэрэглэх санааг дэвшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, бүтээмжийг үйлдвэрлэлийн үр ашгийн нэг гол үзүүлэлт хэмээн үзэж байжээ. К.Маркс "Хөдөлмөрийн онолыг" боловсруулж түүний хүрээнд бүтээмжийн хөгжлийн зүй тогтлыг гаргасан. Мөн А.Литре 1883 онд "Бүтээмж нь үйлдвэрлэх хүсэл эрмэлзэл, авьяас чадвар"-ийн илрэл гэсэн чухал санааг дэвшүүлэн гаргасан байна.

2-p ve. (1910-1950-иод оны дунд үе) Эрдэмтэн Ф.Мийлс, А.Ростас (1932) нарын судлаачид бүтээмжийн мөн чанар, агуулгыг улам бүр гүнзгий тайлбарлаж, түүний тодорхойлолтыг боловсруулжээ. Бүтээмжийн үзүүлэлтүүдийн системийг ч буй болгосон байна. Европын хамтын ажиллагааны байгууллагаас "Бүтээмж нь гарц болон аль нэг хүчин зүйлийн харьцаа" гэж тодорхойлжээ. Мөн 1910 оны үед В.И.Ленин "Хөдөлмөрийн бүтээмж бол нийгмийн хамгийн чухал зүйл" гэж үнэлсэн.

3-р үе шат (1950- 1990 он) Бүтээмжийн ойлголт нь эдийн засгийн үр ашгийн бүхий л үзүүлэлтэд хамаарсан бүтээмжийн онол, судалгааны биеэ даасан салбар болтлоо хөгжсөн.
Хүний оюун ухаан, ухамсрын шинж чанартай болсон. Мөн бүтээмжийн судалгаа, төлөвлөлтөд тоон аргуудыг оргоноор хэрэглэх болсон. Өөрөөр хэлбэл, бүтээмжийг хэмжих арга зүй, үзүүлэлтүүдийн систем бий болсон. 1978 онд П.Мейли "Бүтээмж бол байгууллагын нөөцийн ашиглалтын байдал, үр дүнг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд нөөцийн хамгийн бага зарцуулалтаар гүйцэтгэлийн ондор түвшинд хүрэх явдал мөн" гэжээ. Түүнчлэн 1987 онд Жозеф Прокопенко "Бүтээмж гэдэг нь ерөнхийдөө үйлдвэрлэл, үйлчилгээний системийн бий болгосон гарцыг түүнд зарцуулсан орцод харьцуулсан харьцаа бөгөөд бүх төрлийн нөөцийн зарцуулалтын үр ашгийг илэрхийлнэ." гэж тодорхойлсон байна.

4 үе шат, 1990-ээд оноос хойших үе. Улс орнуудын нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилд бүтээмжийн өсөлтийн гүйцэтгэх үүргийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх болсноор бүтээмж төвтэй хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлал бий болж төлөвшин, түүний хүрээнд хүний хөгжил, экологийн асуудал онцгой байр суурь эзэлж, бүтээмжийн онол практикийн судалгаа эдийн засгийн макро болон микро түшинг жигд хамрах болсон онцлог үе юм.
Эдийн засгийн ном, сурах бичигт бүтээмжийг олон янзаар тодорхойлсон байдаг. Орчин үеийн бүтээмжийн мөн чанар, агуулгыг тодорхойлох 2 үндсэн хандлага байна.

Нэгдүгээрт, бүтээмжийг явцуу утгаар нь авч үзвэл нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан гүнзгий утга агуулгатай ойлголт гэж үздэг. Өнөөдөр дэлхий дахинаа бүтээмжийн хөгжлийн бүхэл бүтэн систем бүрэлдэн тогтоод байна. Өнөөгийн байдлаар олон улсын болон үндэсний 400 орчим бүтээмжийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Манайд анх 1992 онд Үндэсний бүтээмж хөгжлийн төв байгуулагдсанаар манай улсыг дэлхийн улс орнуудын бүтээмжийн байгууллагуудтай харилцаа холбоотой хөгжүүлэх сайхан боломж бүрдүүлсэн юм. Тухайлбал, Азийн бүтээмжийн төвтэй манай улс нягт харилцаа холбоотой ажилладаг. Үйлдвэрлэл нь аливаа нөөцийг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон өөрчлөх замаар хэрэгждэг үйл ажиллагаа юм. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны сайжралтыг ерөнхийд нь бүтээмжээр үнэлж болно. Өөрөөр хэлбэл, бүтээмж гэдэг нь ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэгдэж байгаа орцууд (газар, хөдөлмөр, капитал, менежмент) болон гарц (бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ)-ийн хоорондын хамгийн үр дүнтэй харьцаагaap тодорхойлогдсон үзүүлэлтийг хэлнэ.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ тогтмол үед орцыг багасгах, эсвэл орц тогтмол үед гарц (бүтээгдэхүүн, үйлчилгээ)-ийг нэмэгдүүлэхэд бүтээмж өсдөг. Эдийн засгийн үүднээс авч үзвэл, орцод газар, хөдөлмөр, капитал, удирдлагын үйл ажиллагааг хамруулдаг. Эдгээр нь үйлдвэрлэлийн системийн хүчин зүйлийг бүрдүүлнэ. Менежментийн удирдлага нь орцыг гарц болгон хувиргах үйлдвэрлэлийн системийг буй болгодог. Гарцад төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, тухайлбал, байшин барилга, машин техник, мах, сүү, боловсрол, хууль эрхийн болон амралт, сувиллын үйлчилгээ гэх мэтийн үзүүлэлтүүд орно. 2. 2. Бүтээмжийг тооцох арга Дээр өгүүлснээс үзэхэд “бүтээмж” нь аж ахуйн нэгж, салбар, тухайн улс орны эдийн засгийн хүчин чадлыг илэрхийлнэ. Иймд бүтээмжийг олон улс, үндэсний эдийн засаг, салбар, аж ахуйн нэгжийн гэсэн 4 түвшинд тодорхой үзүүлэлтүүдийг ашиглан тооцдог. Гарцын тоо хэмжээг орцонд нь харьцуулах замаар бүтээмжийг ерөнхийд нь тооцдог. Өөрөөр хэлбэл, нэгж нөөц ашиглаад хэчнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэв гэдгээр хэмждэг. Үүнийг дараах томьёогоор илэрхийлж болно:






Бүтээмжийг дараах түвшинд тодорхойлдог. а. Тодорхой бүтээгдэхүүн дээр . б. Байгууллагын түвшинд. Байгууллагын бүтээмжийг ихэвчлэн орцын ашиглалтын төвшнөөр тодорхойлдог. Ижил бүтээгдэхүүн, үйлчилгээ ээ эрхэлдэг байгууллагуудын бүтээмжийн түвшин харилцан адилгүй байж болох богоо, түвшин байгууллага бүрд ялгаатай байгааг харуулна. оод энэ нь орцын ашиглалтын с. Салбарын бүтээмжийн түвшин нь тодорхой салбарын ижил буюу төсөөтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүтээмжийн нийлбэрээр ба салбарын хэмжээнд үйлдвэрлэгдсэн дотоодын нийт бүтээгдэхүүнээр тодорхойлогдоно.
d. Улс орны хэмжээнд бүтээмжийг тодорхойлоход үндэсний нийт орлого гэсэн үзүүлэлтийг ашиглана. Бүтээмжийн үзүүлэлтийг тооцоход гарцын үзүүлэлтэд:

1. Тодорхой хугацааны дотор үйлдвэрлэж бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ 2. Нэмэгдсэн өртгийн үзүүлэлтийг өргөн ашигладаг. Нэмэгдсэн өртөг нь бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход ашигласан орц ба эцсийн бүтээгдэхүүний үнийн зөрүүгээр тодорхойлогдоно. Нэмэгдсэн өртгийг тооцоолох 2 арга байна. Нэмэх арга: НӨ-Хөд. Зардал+Хүү+Татвар+Элэгдэл+Ашиг
Хасах арга: НӨ-Нийт гарц-гаднаас худалдан авсан материал, үйлчилгээ Үүнийг баялгийг бий болгох арга гэнэ Харин бүтээмжийг тооцож үнэлэхэд дараах үе шатаар хэрэгжүүлдэг. Үүнд: 1-үе шат. Энэ үе шатанд байгууллагын тайлан балансыг бэлэн болгох, бүтээмжийг тодорхойлох үзүүлэлтүүдийг сонгох,
2-үе шат. Орц, гарц, бүтээмжийн гүйцэтгэлийг тооцох, 3-үе шат: Бүтээмжийн үзүүлэлтийн өсөлт, бууралтын хандлагыг судалж шинжлэх, бусад ижил төстэй байгууллага, салбарын дундажтай харьцуулах, бүтээмжид нөлөөлсөн өөрчлөлтийг тодорхойлох, хүчин зүйлийн

4-үе шат: Бүтээмжийг дээшлүүлэх арга замыг тодорхойлох. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн үр дүнд бүтээгдэхүүн буй болдогт бүтээмжийн мөн чанар оршдог. Аль ч улс орон үндэсний нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаардаг. Ард түмний амьжиргааны түвшний дээшлэлтэд бүтээмжийн өсөлт ихээхэн үүрэгтэй. Хэрвээ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үр дүн бүтээмжийн бус өсөлтөөр хангагдсан байвал үнэ өссөнтэй холбоотой. Гэвч үнэ өсөх нь бүтээмжийн өсөлтөөс урган гардаггүй, харин инфляцын өсөлтөөс бий болдог. Хэрэв 2 аж ахуйн нэгж ижил үнэ хэрэглэж байгаа тохиолдолд илүү ашиг олохын тулд нэг нь нөгөөгөөсөө бага орц хэрэглэх, эсвэл үнээ буулгаж борлуулалтаа нэмэгдүүлж болно. Бүтээмжийг дээшлүүлснээр харьцангуй бага хэмжээний нөөцөөр илүү их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх тул бүтээгдэхүүнийг бага зардлаар үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Энэ нь үйлдвэрийн газрын ашгийг нэмэгдүүлэх үндэс болно. Ашиг нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэлээ өргөтгөх, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэхэд илүү их хөрөнгө хуваарилах боломж бүрдэнэ. Бүтээгдэхүүнээ бага зардлаар үйлдвэрлэхийн хэрээр хямд өртөгтэй бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж хямд үнээр өрсөлдөх боломжтой болно. Энэ нь нийт хүн амын амьжиргааг сайжруулахад шууд болон шууд бус aap нөлөөлдөг.

Иймд ямар ч үйлдвэр аж ахуйн газар бүтээмжийг дээшлүүлэх асуудлыг стратегийн нэг гол зорилт болгон дэвшүүлж тавьдаг. Гэвч янз бүрийн шалтгаанаар бүтээмж тэр бүр өсөж чаддаггүй. Манай оронд гэхэд л сүүлийн үед ялангуяа харьцангуй бага хэмжээний капитал, тоног төхөөрөмж, цөөн тооны ажиллах хүч шаарддаг жижиг, дунд үйлдвэрлэл урьд байгаагүйгээр эрчимтэй хөгжиж байгаа боловч бүтээмж нь бусад үйлдвэр аж ахуйн газруудынхаас болон өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрэхгүй байна. Япон, АНУ-ын бүтээмж дэлхийн хэмжээнд хамгийн өндөр байна. 1970-1980 онд бүтээмж Японд 2500%, АНУ-д 1100% өссөн байна. Ингэснээр нэг хүн амд ногдох үйлдвэрлэлийн хэмжээ Японд 1700%, АНУ-д 700%-ар нэмэгдсэн байна. АНУ-д бүтээмж жилд дунджаар 2.5%-ар өсөж байна. Энэ өсөлт 30 жил тутам 2 дахин өсөх боломжтойг судлаачид тогтоожээ. Гэвч АНУ-ын бүтээмж сүүлийн үед Азийн зарим хөгжилтэй орнуудынхаас буурах хандлагатай байгаа боловч энэ нь хүн амын амьжиргааны түвшинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй юм. Дэлхийн банк 2000 оны байдлаар бүтээмжийг нэмэгдүүлсний үр дүнд БНХАУ, БНСУ-ын эдийн засаг дэлхийн хамгийн хөгжилтэй бусад орнуудаас илүү хурдацтай хөгжиж байгааг судлан тогтоосон байна.


Бүтээмжийг дээшлүүлэх арга зам
Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад бүтээмжийг дээшлүүлэх олон арга зам байдаг. Гэхдээ орцыг гарц болгон хувиргах эдийн засгийн механизмыг өргөн ашигладаг. Тухайлбал: 1. Бүтээмжийг дээшлүүлэх үндсэн зорилтоо зөв дэвшүүлэн тавих; 2. Үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай ажиллах хүч, түүхий эд материал, машин тоног төхөөрөмж, бусад хөрөнгийг хүрэлцэхүйц хэмжээгээр олж нийлүүлэх; 3. Үйлдвэрлэлийг үр ашигтай эрхлэн хөтлөх эдийн засгийн оновчтой системийг сонгож хэрэгжүүлэх; 4. Үйл ажиллагааны шат бүхэнд нийт болон үндсэн хүчин зүйлийн бүтээмжийн өсөлтийг тооцож байх; Энэ нь бүтээмж ямар түвшинд байгааг хянах, удирдах анхны нөхцөл бүрдүүлдэг. 5. Бүтээмжийг дээшлүүлэх асуудлыг үйлдвэрлэлийн системийн хувьд бүхэлд нь шат дамжлага бүрд нь авч үзэж, ямар явцуу дамжлагаас хамаарч бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөхгүй байгааг тогтоох; Дамжлага тус бүрийн үйл ажиллагааны бүтээмжийг хэчнээн нэмэгдүүлсэн ч явцуу дамжлагаас шалтгаалж эцсийн бүтээмж буурдаг тул тэрхүү явцуу дамжлагыг арилгах хэрэгтэй. Нийт бүтээмжийн үзүүлэлт нь аль бүтээгдэхүүний бүтээмжээс хамааралтай гэсэн үг. Үүнийг "Лонхны хүзүү" гэж нэрлэдэг. Дараах зургаас тодорхой харж болно.


6. Бүтээмжийг нэмэгдүүлэх чухал аргын нэг нь ажиллагсдын бүтээлч санаачилгыг өрнүүлэх явдал бөгөөд бусад аж ахуйн нэгжүүдийн бүтээмжийг дээшлүүлж буй туршлагаас суралцах, өөрсдийн үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийж байх ёстой.

7. Бүтээмжийн өсөлтийг дэмжин урамшуулж байх, ажилчдын оруулсан хувь нэмрээр нь үнэлж, цалин хөлс олгох; Бүтээмжийг сайжруулах дээрх олон арга замаас дүгнэж үзэхэд бүтээмжийг дээшлүүлэх 5 үндсэн нөхцөл байдаг.

Үүнд: 1. Орцыг бууруулж, гарцыг нэмэгдүүлэх;

2. Орцыг тогтмол байлгаж, гарцыг нэмэгдүүлэх; 3. Орцыг бууруулж, гарцыг тогтмол хэмжээнд байлгах; 4. Гарцын өсөлт нь орцынхоос түрүүлж байх;

5. Орцын бууралт нь гарцынхаас бага байх;

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гааны менежментийн шийдвэрлэх чухал асуудлын нэг бол өрсөлдөөн юм. Өрсөлдөөн нь зөвхөн үзүүлэлт төдийгүй, зорилго ч гэж ойлгож болно. Орчин үед өрсөлдөх ч өргөн хэрэглэгдэх бол чадвар гэдэг ойлголт нь улс орон төдийгүй бүтэгдэхүүний хувьд сон байна. Улс орны өрсөлдөх чадвар нь эдийн засгийн чадавх, хүний нөөц, дэд бүтэц, шинжлэх ухаан ба технологи, санхүүгийн чадавх, экспортын барааны доторх боловсруулалт хийгдсэн бүтээгдэхүүний эзлэх хувь, хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвараар тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, эдгээр үзүүлэлтүүдээр дэлхийн тэргүүлэх улс орнуудын хэмжээнд хүрэх явдал юм. Харин бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг тухайн байр сууриар нь тодорхойлж болно. бүтээгдэхүүний Хүлээн авахуйц үнэтэй, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлд чанар, зах зээл дэх үүн үйлдвэрлэх, үйлчилгээ явуулах чадварыг өрсөлдөөн гэнэ. Өрсөлдөөний зорилго нь зах зээлд байр сууриа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байдаг. Байгууллагын өрсөлдөх чадварыг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлдог

1.Үнэ. Хэрэглэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэсний төлөөх хөлсний хэмжээг үнэ гэнэ. Бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийн түвшингийн хэмжээгээр үнэ тодорхойлогддог. Байгууллага зах зээлийн дунджаас доогуур үнээр бүтээгдэхүүнээ борлуулсан тохиолдолд тодорхой хэмжээний ашиг олж болох боловч үйлдвэрлэлийн зардлыг бууруулахад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. 2. Чанар. Чанар нь бүтээгдэхүүний хийц загвар, материал, ажиллагсдын ур чадвараас ихээхэн хамаарах бөгөөд худалдан авагчийн эрэлт, хэрэгцээг хэрхэн хангаж байгаагаар тодорхойлогддог.

3. Бүтээгдэхүүний ялгавартай байдал. Үүнд, бүтээгдэхүүн, үйлчилгээний хийц загвар. өнгө үзэмж, нэр төрөл, баталгаат байдал, бусад онцлог шинж чанар орно. Бусдаас үнэ, чанар, бусад олон хүчин зүйлийн хувьд ялгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээ л худалдан авагч, хэрэглэгчдийн хэрэгцээг илүү хангаж чадна. 4.Уян хатан байдал. Энэ нь үйлдвэрлэлийн нөхцөл байдалд зохицох чадварыг хэлнэ. Тухайлбал, дугуйт трактороор тээвэр хийж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хугацаанд нь гүйцэтгэхийг хэлнэ. Бүтээгдэхүүний эрэлт, бууралт өсөх, үйлчилгээний нэр төрөлд өөрчлөлт орох тутамд байгууллага тун мэдрэмжтэй ажиллаж үнэ өртгөө бууруулах, бүтээгдэхүүний хийц загварыг чадварлаг өөрчилж чадсан нөхцөлд л тухайн байгууллага өндөр амжилтад хүрч чадна. 5. Бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн хүссэн хугацаанд нь хүргэж борлуулах. Энэхүү үзүүлэлт нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хүссэн цагт нь хэрэглэгчдэд хүргэж чадаж байгаа эхээр тодорхойлогдоно. Хэдийгээр үнэ хямд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч эсэхээ хэрэглэгчдийн хүссэн хугацаанд хүргэж борлуулаагүйгээс болж багагүй алдагдалд хүрч болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Жишээ нь, өвлийн хувцсыг зуны улиралд худалдаанд гаргах нь зохисгүй бөгөөд ихээхэн алдагдалд хүргэж болно. Мөн хэрэглээнд шинээр очих шаардлагатай бүтээгдэхүүний хувьд энэ үзүүлэлт ч маш чухал юм. Тухайлбал, сүү, талх нь ихэнхдээ өглөө эрт шинээрээ хэрэглэгчдэд очиж байвал бусад өрсөлдөгчөө ялах нэг гол үзүүлэлт болно. Дээр өгүүлснээс дүгнэж үзэхэд бүтээмж, өрсөлдөөн хоёр салшгүй холбоотой болох нь харагдаж байна. Тухайн бизнесийн байгууллагын хоёр ижил төрлийн бүтээгдэхүүний бүтээмжийг тооцож үзэхэд нэг компанийн бүтээгдэхүүний бүтээмж илүү сайн болох нь харагдана. Энэ нь юунаас болсныг гүнзгийрүүлэн судалж үзвэл мэдээж хэрэг, өрсөлдөөний гол үзүүлэлт болох бүтээгдэхүүний борлуулалтын үнэ, чанар, борлуулсан хугацаа зэргээс шалтгаалсан болохыг амархан тогтоож болно. Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежерүүд үүнийг соргогоор мэдэрч практикт хэрэгжүүлж байвал амжилтад хүрнэ.

Өрсөлдөөнийг судлахад өрсөлдөөний төрөл, зах зээлийн бүтэц ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Аж ахуйн байгууллагуудад өрсөлдөөний 3 төрөл байдаг. Өөрөөр хэлбэл дараах төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлддөг гэсэн үг. 1. Ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид. Ийм төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нэг төрлийн бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх бөгөөд зөвхөн чанартай бүтээгдэхүүн л түүний борлуулалтын үр дүнг тодорхойлно. Жишээлбэл, персональ компьютер юм уу телевизор эр үйлдвэрлэгчид орно. 2. Бие биеэ харилцан орлох чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид. Хонины ба үхрийн мах үйлдвэрлэгчид, том стерео пянз юм уу компакт диск үйлдвэрлэгчдийг энэ төрөлд оруулж болно. Хонины махны үнэ зах зээл дээр нэмэгдээд л байвал түүнийг үхрийн мах орлоно. 3. Хязгаарлагдмал шинжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид. Энэ төрөлд ихэнх хэрэглэгчдийн худалдан авах чадвар хязгаарлагдмал учир аль ч байгууллага түүний ний төлөө өрсөлдөж болно. Жишээлбэл, зоос гоёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, мебель үйлдвэрлэгчтэй өрсөлдөж болох талтай. Зах зээлийн бүтцийн хувьд чөлөөт өрсөлдөөн, монополист өрсөлдөөн, олигополь, монопсони гэсэн 4 төрлийн зах зээлийн бүтэц байдаг. Чөлөөт өрсөлдөөн. Үүнд олон худалдан авагч, худалдагчид оролцоно. Аль нэгийг нь бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханш тодорхойлдог. Аль нэг өрсөлдөгч нь бүтээгдэхүүний үнийг тогтоохгүй. Бүгд ижил төрлийн шахуу бүтээгдэхүүн үйлдвэрлэх учир (тухайлбал, гар урчууд, жижиг тариачид г.м.) бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт л үнийг тогтооно. Бүтээгдэхүүний нийлүүлэлт их байвал үнэ буурна, эрэлт их байвал үнэ өснө. Харин хэрэглэгчдийн хувьд чөлөөт өрсөлдөөн 2 давуу талтай.

1. Өрсөлдөгч олон байгаа учир тэд бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга технологио боловсронгуй болгож зардлаа аль болох багасгахыг хичээнэ. 2. Энэ нөхцөлд үйлдвэрлэгчдийн ашиг бага хэмжээнд байна. Хэрвээ үйлдвэрлэгчид хэвийн хэмжээнээс их ашигтай ажиллах зорилго тавих юм бол өөр үйлдвэрлэгчид тус үйлдвэрлэлд орж ирж ашиг олохыг бодно. Тэгэхээр тус салбарын бүтээгдэхүүний хэмжээ мөн л өсөж, үнэ буурна.

Монополи бол чөлөөт өрсөлдөөний эсрэг хэлбэр юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл цорын ганц үйлдвэрлэгчийн гарт байгаа үед л монополи байна. Өөрөөр хэлбэл, нэг үйлдвэр нэг салбарт ноёрхоно. Монополист үйлдвэрлэгчид ижил төстэй бараа үйлдвэрлэдэггүй. Өөр өрсөлдөгч шинээр гарч ирэх нөхцөлийг ямар нэг хэмжээгээр хаахыг хичээсэн байдаг. Монополийг хуулиар зөвшөөрч болно, хязгаарлаж ч болно. Хүмүүс, байгууллагын онцгой авьяас, зохион бүтээх чадварыг дэмжиж, патент олгож тодорхой хугацаанд монополи хэлбэрээр ажиллах тохиолдол байдаг. Ховор нөөцийн ашигт малтмал, техник технологийн давуу байдал, том хэмжээний үйлдвэрлэл явуулдаг зэрэг нь монополи байдалд байх нөхцөлийг бүрдүүлдэг. Монополист үйлдвэрлэл нь үнэхээр том хэмжээтэй бол зардал бага учир бүтээгдэхүүний нь үнэ хямд, хэрэглэгчдэд ашигтай. Бусад тохиолдолд хэрэглэгчдэд ашиг багатай. Олигополийн нөхцөлд зах зээлд цөөн тооны үйлдвэрийн газрууд өрсөлддөг. Бүтээгдэхүүний нэр төрөл, чанараар өрсөлдөнө. Жишээлбэл, Кока-кола ундааны үйлдвэр, тамхины үйлдвэр, пивоны үйлдвэр гэх мэт. Иймд олигополийн нөхцөлд үнэ харьцангуй тогтвортой байдаг. Тэд өрсөлдөгчөө сайн мэдэхгүй учир зар сурталчилгаа бага явуулдаг. Явууллаа гэхэд бүтээгдэхүүн нь ижил өөрийнхөө бүтээгдэхүүнийг өрсөлдөгчийн бүтээгдэхүүнтэй хамт сурталчилсан болно. Монопсони. Зах зээлд ганцхан худалдан авагч байх нөхцөлд гардаг өрсөлдөөний хэлбэр. Тухайн салбарт шинээр үйлдвэрлэл явуулахад маш хэцүү. Хөгжиж байгаа орнуудад түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд зарж байгаа үед л (жишээлбэл, загас бөөнөөр зарах) тохиолддог.


Албан бичиг бичих дасгал

1. Өнгөрсөн жил тус байгууллага бүтээмж дээшлүүлэх компанит ажил өрнүүлжээ. Эхний саруудад үр дүн муухан байлаа. Гэтэл сүүлийн саруудад савлах цех, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний цех маш их амжилтад хүрч, бүтээмжийг 20 хувиар нэмэгдүүлжээ. Та үүнийг урамшуулж бусад нэгжүүдэд эдний амжилтыг зарлахыг хүсэж байна уу? Түүнчлэн үйлдвэрлэлийн хэлтсийн зарим ажилтнууд бүтээмжийг дээшлүүлснээр ажлын байрны тоог бууруулахад хүрнэ. Учир нь өмнө үйлдвэрлэж байсан хэмжээний бүтээгдэхүүнийг цөөн ажилчдаар үйлдвэрлүүлэх болно. Эндхийн өөр нэг компани бүтээмжийг дээшлүүлснээр ажилчдын 5 хувийг ажлаас халжээ. Гэхдээ бүтээмжийг нэмэгдүүлснээр танай компани илүү өрсөлдөх чадвартай болж зах зээлийн нэлээд хувийг эзлэх болно. Та хэрэглэгчдийн эрэлтийг нэмэгдүүлэх нь хөлсний ажилчныг нэмж ажиллуулсан ч бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна уу? Мэдээж та үүнийг баталгаатай хэлж чадахгүй. Энэ байдлыг хөндсөн албан бичгийг нэг хуудсанд багтаан бичнэ үү.




Comments

Popular posts from this blog

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба яг цагт нь систем 6-р хичээл