Эрэлтийн хэтийн төлөв хандлагыг төлөвлөх тухай 3-р хичээл

 Хандлагыг тодорхойлох арга, хандлагын хэлбэрүүд


Хандлагыг тодорхойлоход чанарын ба тоон гэсэн 2 аргыг ашиглана. Чанарын арга гэдэг нь хүмүүсийн хувийн үзэл бодол, туршлага дээр үндэслэсэн субьектив шинжтэй арга юм. Хүмүүсийн хувийн туршлага, үзэл бодол дээр үндэслэн хэтийн төлөвийг тодорхойлдог арга нь шаардагдах тоо мэдээллийг цуглуулах боломжгүй. шинжилгээ хийх хугацаа хүрэлцээгүй үед богино хугацааны дотор таамаглал гаргах боломж олгодог. Түүнчлэн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн тогтворгүй байх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэх, бүтээгдэхүүний хийц загварыг шинэчлэх үед энэ аргыг хэрэглэж болно. Ийм таамаглал гаргах үед үйлдвэрийн газрын менежерүүд, худалдаачид, хэрэглэгчдийг ашиглаж тэдний туршлага, үзэл бодлыг харгалзах нь олон хувилбараар таамаглал гаргаж сонголт хийх боломж олгоно.

Тоон арга гэдэгт өнгөрсөн үеийн тоо мэдээлэлд шинжилгээ хийж дундаж үзүүлэлтийг тодорхойлох, тэдгээр үзүүлэлтийн өөрчлөлтийн зүй тогтол, нөлөөлж байгаа хүчин зүйлүүд, тэдгээрийн харилцан нөлөөллийг тодорхойлдог аргууд хамаарагдана. Өнгөрсөн үеийн тоо мэдээлэлд шинжилгээ хийхийн тулд ажиглалт явуулах, судалгаа хийх давтамж зэргийг бодитой тогтооход анхаарах хэрэгтэй. Тоо мэдээллийг тодорхой үеэр судлах нь өнгөрсөн үеийн төлөв байдлыг зөв тогтоох боломж олгоно. Мөн өнгөрсөн үеийн төлөв байдлыг судлахын тулд янз бүрийн үзүүлэлтийн өөрчлөлтийн зүй тогтлыг график диаграммаар харуулдаг. Эндээс тэдгээр үзүүлэлтийн өөрчлөлтийн хандлага, улирлын өөрчлөлт, үечлэл, санамсаргүй өөрчлөлт, автокорреляци, дундаж үзүүлэлт ямар байгааг харж болно.

Регрессийн арга
Эрэлтийг урт хугацаагаар тодорхойлох үед хандлагын шинжилгээг хэрэглэнэ. Хандлагын шинжилгээг түүнийг харуулдаг тэгшитгэлүүдийг шинжлэх замаар хийдэг. Хандлага нь шугаман ба шугаман бус хэлбэртэй байна. Доорх графикуудад шугаман бус хандлагын хэлбэрүүдийг харуулав.













Регресс, корреляцийн шинжилгээний арга
Ирээдүйн эрэлтийг бодитойгоор төлөвлөх, юмс үзэгдлийн хоорондын хамаарал, тэдгээрийн нөлөөллийн хүчийг тогтооход регресс, корреляцийн аргыг хэрэглэнэ. Энэ аргууд бол өмнөх үеийн мэдээлэл дээр тулгуурлан ирээдүйн хувьсах хэмжигдэхүүний утгыг тодорхойлох боломж олгодог чухал арга юм. Эрэлтийг төлөвлөх үед олон хүчин зүйлийг авч үзэж болдог. Жишээ нь, борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ нь тухайн компаниас зар сурталчилгаанд гаргасан зардлын хэмжээтэй холбоотой байж болно. Энэ үед борлуулсан бүтээгдэхүүний хэмжээг хамааралтай, түүнд нөлөөлдөг хэмжигдэхүүнийг хамааралгүй гэж нэрлэнэ. Менежерийн ажил эдгээр хамааралтай ба хамааралгүй хэмжигдэхүүнүүдийн хоорондын статистик хамаарлыг тогтооход чиглэгддэг. Энэ хамаарлыг тогтооход өргөн хэрэглэгддэг нэг гол арга бол шугаман регрессийн шинжилгээний арга юм. Хоёр хувьсах хэмжигдэхүүний хоорондын хамаарлыг тогтоодог өөр нэг арга бол корреляцийн коэффициентийг тооцох арга юм. Энэ хэмжигдэхүүн нь шугаман хамаарлын хүчийг тооцно. Корреллияцийн коэффициент нь ±1 байна. Корреляцийн коэффициентийг г үсгээр тэмдэглэнэ.


Корреляцийн коэффициент нь хувьсах хэмжигдэхүүний хоорондын хамаарлыг тогтооход өргөн хэрэглэгдэнэ. Иймд үзүүлэлтүүдийн хоорондын үзүүлэлтийг өргөн хэрэглэнэ. Үүнийг детерминацийн коэффициент гэж нэрлэнэ. Эн Энэ нь хамаарлыг тогтооход өөр корреляцийн коэффициентийг квадрат зэрэгт дэвшүүлсэнтэй тэнцүү байна. Детерминацийн коэффициентийн утга нь ямагт 0 < г< 1-ийн хооронд эерэг утгатай байна. Энэ коэффициент бол Ү хувьсах хэмжигдэхүүний өөрчлөлтийн хувийг харуулна.

Муруй ба олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээ

Хүчин зүйлүүдийн хооронд шугаман бус хамаарал байгаа үед муруй шугаман регрессийг ашиглана. Нэгээс дээш хувьсах хэмжигдэхүүнтэй үед олон хүчин зүйлийн регрессийг ашиглана. Иймд энэ арга амьдралд янз бүрийн асуудлыг төлөвлөхөд ашигладаг учир тэдгээр аргыг сайн мэдэж байх ёстой. Гэвч эдгээр арга нь амьдралд харьцангуй хэрэглээ багатай байдаг.

Прогнозын алдааг тооцох

Ямар ч тохиолдолд прогнозын алдааг тооцох нь түүний чухал асуудлын нэг байдаг. Иймд прогнозчлох үед түүний бодит байдлаас хазайх хазайлтыг нь тодорхойлох зайлшгүй шаардлага гардаг. Энэ нь төлөвлөгчид прогноз хэр бодитой байгааг тодорхойлох боломж олгодог. Түүнээс гадна зарим арга нь бусдаасаа илүү бодитой байдаг. Үүнтэй холбоотойгоор прогноз хийх бодитой аргыг сонгохын тулд түүнийг илүү харуулах шалгуурыг ашиглана. Эцэст нь прогнозчлох үед хэд хэдэн прогноз хийдэг. (тухайлбал 7 хоногуудын) Гэтэл зарим үзүүлэлтийг прогнозчлох үед ганц удаа л прогнозчлох хэрэгтэй байдаг. Тухайлбал, цахилгаан станцын хэмжээг тогтоох үед мөн тодорхой үеэр прогнозчилж болдог. Ийм үед алдаа нь боломжийн хэмжээтэй байгаа эсэхийг үнэлэхэд алдааг тооцох хэрэгтэй. Хэрэв алдаа боломжит хэмжээнээс их байвал засвар өөрчлөлт ч хийж болно. Прогнозын алдаа нь урьдчилан тодорхойлсон таамаглал бодит үзүүлэлтийн зөрүүг харуулдаг. Үүнийг дараах томьёогоор илэрхийлнэ: Алдаа - бодит үзүүлэлт - прогноз томьёолбол, е = A - F
Алдаа нь нэмэх тэмдэгтэй байвал прогноз дээгүүр, хасах тэмдэгтэй байвал доогуур хийгдсэнийг харуулна. Жишээ нь, 7 хоногийн бодит эрэлт нь 100, прогнозчиллын алдаа нь 10 гэвэл прогнозын алдаа нэмэх тэмдэгтэй байна. Алдааг гар аргаар тооцож болно.

Прогноз бодитой болсон эсэхийг тодорхойлохын тулд гарсан алдааг түүхчилэн шалгаж болно. Нөгөө талаас прогноз өөрчлөлтийг хэр хүлээн авч байгааг тодорхойлно. Прогнозын алдааг тооцоход абсолют дундаж хэлдэлзлэл (MAD), квадрат дундаж хэлбэлзлэл (MSE)гэсэн хоёр үзүүлэлтийг ашигладаг. Эдгээр үзүүлэлтийг тодорхойлоход дараах томьёонуудыг ашиглана.

Эдгээр үзүүлэлтийг ашигладаг нэг гол арга бол янз бүрийн аргаар хийсэн прогнозуудыг зэрэгцүүлж үзэх явдал юм. Прогнозыг бодитой хийхийн тулд алдааг шалгадаг. Үүний тулд прогнозын алдааг урьдаас тодорхойлсон үзүүлэлттэй зэрэгцүүлж үздэг. Алдаа нь зохистой хязгаарын дотор байвал прогноз боломжийн хэмжээнд байгааг илэрхийлнэ. Хязгаарын гадна байвал засварлах хэрэгтэй. Прогнозод алдаа гарах хэд хэдэн шалтгаан байна. 1. Загварт хэрэглэгдэх гол хувьсагчаа сонгон авч чадаагүй. Хувьсах хэмжигдэхүүн өөрчлөгдсөн, эсвэл хооронд нь хольж хэрэглэсэн. 2. Байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөл тохиолдсон юм уу цахилгаан тасарсан г.м. өөр гэнэтийн ямар нэг тохиолдол гарснаас болдог.
3. Прогнозын аргыг зөв сонгож авч чадаагүй. 4. Санамсаргүй өөрчлөлтүүд гарсан.

Прогноз бол гэнэтийн чанартай тохиолдлуудыг тусгаж чаддаггүй. Ийм учраас прогноз хийх үед алдаа нь тохиолдлын шинж чанартай байгаа эсэхийг харгалзах хэрэгтэй. Хэрэв тэдгээр нь тохиолдлын шинж чанартай биш бол эдгээр алдаа нь юунаас болж гарсан. яаж үүнийг засах шаардлагатайг тодорхойлох хэрэгтэй. Прогнозыг хяналтын бүдүүвч, трекингийн дохиог ашиглаж шалгаж болно. Трекингийн дохиог нийт алдааг дундаж хэлбэлзэлд харьцуулж тодорхойлдог. Трекингийн дохио = ∑ (Бодит эрэлт прогноз) / MAD
Прогнозын нийт алдаа нь прогноз бодитой биш байгааг өөрөөр хэлбэл, прогноз нь

бодит үзүүлэлтээс их юм уу бага байгааг харуулдаг. Трекингийн дохионы тоон утга нь тодорхой хязгаартай харьцуулагддаг. Тэдгээрийн утга голдуу ±3±8 хооронд байдаг. Прогноз дээрх хязгаарын дотор байвал хүчинтэй гэж үзэж болох боловч бүрэн баталгаатай биш байдаг. Абсолют дундаж хазайлтын утгыг тодорхойлсны дараа түүнийг

экспоненциал тэгшрүүлэлтийн аргаар шинэчилж болно. Үүнд:

MAD-MAD. +a(/бодит эрэлт-таамагласан эрэлт/, - MAD-1)

Мөн хяналтын бүдүүвч ашиглан алдааны дээд, доод хязгаарыг тодорхойлж болно. Энэ хязгаарыг квадрат дундаж хазайлтыг квадрат язгуураас гарган тодорхойлж болно. S-VMSE

1. Прогнозын алдаа тэгээс хэр зөрүүтэй, ямар тархалттай байгааг харуулна.
2. Алдаа хэвийн тархалттай байгаа эсэхийг харуулна. Хэвийн тархалттай үед алдааны 95 хувь нь тэгээс ±2-ийн хязгаарт, алдааны 99 хувь нь тэгээс 13-ийн хязгаарт байдгийг эргэж саная. Ийм учраас прогноз хийх үед прогнозын алдааны 99 ба 95 хувь нь тэгээс 2 ба 3-ийн хязгаарт байна гэсэн үг. Энэ хязгаарт орохгүй байгаа цэгүүдийг дахин хянаж үнэлэх хэрэгтэй. Трекингийн дохио болон хяналтын бүдүүвч нь хяналтын гадуур байгаа хэлбэлзлэл буюу алдааг тогтооход чиглэгдэнэ. Алдааг шалгахад трекингийн дохионоос илүү хяналтын бүдүүвч илүү нарийн харуулдаг. Гол дутагдал нь трекингийн дохио нь алдааг нийт дүнгээр харуулдаг тул ажиглалт бүрээр ямар алдаа гарч байгааг нарийн харуулж чаддаггүй

Comments

Popular posts from this blog

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба яг цагт нь систем 6-р хичээл