Бүтээгдэхүүний загвар, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн сонголт 4-р хичээл
Оршил
Бүтээгдэхүүн, үйлчилгээний загварыг боловсруулах нь байгууллагын дэвшүүлсэн зорилгодоо хүрэхэд нь чухал нөлөө үзүүлдэг стратегийн асуудал байдаг. Энэ нь хэрэглэгчийн хэрэгцээг хангах, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн зардлыг хямдруулахад нөлөөлдөг гол хүчин зүйл юм. Бүтээгдэхүүн, үйлчилгээг ямар загвараар үйлдвэрлэх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэхийн тулд хэрэглэгч юуг хүсэж байгааг сайтар судлах хэрэгтэй. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд түүнийг үйлдвэрлэх загварыг маш сайн боловсруулахын зэрэгцээ загварт нь тохируулж үйлдвэрлэх хэрэгтэй байдаг. Иймд бүтээгдэхүүн үйлдвэрлэх загвар нь хэрэгжих боломжтой байх ёстой.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний загварыг боловсруулах шаардлага, үе шат
Байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээний загварыг янз бүрийн шалтгаанаар боловсруулдаг. Хамгийн чухал хүчин зүйл бол шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг буй болгох нь тухайн байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг. Нөгөө нэг шалтгаан нь өөрийнхөө
бизнесийг өргөтгөж, ашгаа нэмэгдүүлэх боломж олгодог. Бүтээмжийг дээшлүүлэх нь ажлын байрны тоог бууруулдаг байхад шинэ бүтээгдэхүүн,
Сүүлийн үед бүтээгдэхүүн, үйлчилгээний загвар боловсруулахтай холбоотой олон шинэ асуудлууд гарах болов. Түүний нэг хэсэг нь зөвхөн бүтээгдэхүүний загвартай холбоотой байхад нөгөө хэсэг нь үйлчилгээг дизайнчлах асуудалтай холбоотой байна. Тухайлбал:
үйлчилгээг бий болгох нь нэмэгдэл ажлын байр үүсгэж, ажилчдыг ажлаар хангах нөхөхийг бүрдүүлдэг.
1. Хэрэглэгчийн хэрэгцээг хангах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд байгууллагууд онцгой анхаарах болов. Үүнийг шийдвэрлэхэд чанарын иж бүрэн удирдлагыг хэрэгжүүлэх хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд түүний гол зорилго нь хэрэглэгчийн хэрэгцээг хангах явдал юм.
2. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг аль болох богино хугацаанд үйлдвэрлэх. 3. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зохион байгуулах, үйлдвэрлэлийн боломжийг
сайжруулахад их анхаарах болов. Үйлдвэрлэлийн экологийн асуудалд ихээхэн анхаарч үйлдвэрлэлийн хаягдлыг
4. багасгах, тэдгээрийг дахин боловсруулах, бүтээгдэхүүний сав баглаа боодлыг сайжруулах асуудал оноогийн тулгамдсан асуудлын нэг боллоо.
Өрсөлдөөнтэй орчинд өрсөлдөгчөөсөө орсон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх явдал бол өрсөлдөөнд давуу тал олж авах боломж олгоод зогсохгүй тэдний нэр хүнд зах зээлд эзлэх байр суурийг нь өсгөж ашгаа нэмэгдүүлэхэд нь тусалдаг. Бүтээгдэхүүний загвар боловсруулах ба үйлчилгээний төсөл зохиох ажил хоорондоо агууллагын адил асуудал юм. Тэдгээрийн гол зорилго нь компанийхаа ашгийг нэмэгдүүлж хэрэглэгчийн хэрэгцээг хангахад чиглэгддэг. Бүтээгдэхүүний загвар зохиох үед үйлдвэрийн газар бүтээгдэхүүнийг тухайн загвараар үйлдвэрлэх боломжтой эсэхийг шалгах хэрэгтэй. Загвар зохиох үед түүнийг аль болох олон хувилбараар боловсруулах нь сонголт хийх боломжийг нэмэгдүүлдэг.
Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох явдал дараах үе шатаар хэрэгжинэ. (схем 1) Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох үе шатыг авч үзэхийн тулд түүнийг үйлдвэрлэх санаа хаанаас гардаг вэ гэдэг асуудал гардаг. Дэлхийд үйл ажиллагаа нь сайн явагдаж байгаа компаниудын туршлагаас үзэхэд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх санааг голдуу хэрэглэгчдээс олдог байна. Иймд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлыг хэрэглэгчийн судалгаанаас эхэлдэг. Иймээс ч компаниуд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэдэг хэрэглэгчид рүү тухайн үйлдвэрийн газар менежер, маркетингийн албаны хүмүүсийг явуулж хэрэглэгчдийг судлах ажлыг зохион байгуулдаг.
Мөн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх санааг өрсөлдөгчдөөсөө олж авдаг. Үүний тулд өрсөлдөгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй газар дээр нь очиж танилцахаас гадна тэдний хэрэглэгчдэд зориулан гаргасан фото зураг, үзэсгэлэн худалдааг үзэх хэрэгтэй. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлыг өргөжүүлэхийн тулд энэ талаар илүү санаачилга гаргаж байгаа ажилчдаа урамшуулах хэрэгтэй.
Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлын хоёр дахь шат нь бүтээгдэхүүний сонголт хийх шат юм. Бүтээмжийг дээшлүүлэх, зах зээлд байр суурь олж авах асуудал бол бүтээгдэхүүний хийц загварыг өөрчилж сайжруулах, шинэ бүтэгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг хир зөв удирдав гэдгээс их хамаардаг. Гэхдээ сонгон авсан шиг бүтээгдэхүүн зарим үед хэрэглээ муутай ч байж болно. Учир нь эдгээр асуудал нь компанийн зорилго, түүний маркетингийн үйл ажиллагаа, санхүүгийн шаардлагыг хангахуйг байж болно. Иймд бүтээгдэхүүнийг сонгох, хийц загварыг шинэчлэх үед маркетинг, үйлдвэр санхүүгийн шалгууруудыг харгалзах шаардлагатай. Маркетингийн шалгуурт тухайн бүтээгдэхүүний өрсөлдөх ба хүн амын худалдан авах чадвар, бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагааг дэмжих хэрэгсэл, хуваарилалтын асуудлууд хамаарагдана. Өөрөөр хэлбэл ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээ нь заавал хэрэглэгчтэй байх ёстой. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шалгууруудад үйлдэл, үйл ажиллагааны энгийн хялбар байдал, түүнийг үйлдвэрлэхэд ашиглагдах тоног төхөөрөмж, тэдгээрийг олж авах боломж зэрэг асуудлууд хамаарагдана. Энэ шалгуур нь бүтээгдэхүүн хийх чадамж хэр байгааг харгалзана гэсэн үг.
Санхүүгийн шалгуур нь маркетингийн ба үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. Бүтээгдэхүүнийг сонгох санхүүгийн шалгуурт бүтээгдэхүүний эрсдэлийн түвшин, хөрөнгө оруулах шаардлага, тоног төхөөрөмжийн үнэ, тухайн бүтээгдэхүүний ашиг олох чадвар, байгууллагын хөгжлийн үе шат зэрэг хүчин зүйлүүд хамаарагдана.
Бүтээгдэхүүнийг сонгосны дараа түүнийг ямар загвараар үйлдвэрлэх вэ гэдэг асуудлыг
шийдвэрлэнэ. Загварыг боловсруулах үед түүний бусад бүтээгдэхүүнээс ялгагдах онцлог тодорхойлогдоно. Бүтээгдэхүүний онцлог ялгааг тодорхойлсноороо түүнийг үйлдвэрлэхэд ашиглах
материал түүхий эд, тоног төхөөрөмжийг сонгох, ажилчдын ажил үүргийн хуваарь, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг тодорхойлж, түүнийг төлөвлөх зэрэг менежментийн асуудлуудыг зөв шийдвэрлэх боломжтой бүрдэнэ. Бүтээгдэхүүний хийц загвар боловсруулах бэлтгэл ажлыг сайн хийхэд анхаарах нь чухал. Тухайлбал, загвар боловсруулах бэлтгэл ажлын үед түүний хувилбаруудыг тодорхойлно. Энэ нь олон төрлийн загвараас хамгийн оновчтойг нь сонгох боломж олгоно. Жишээ нь сандал үйлдвэрлэхийн тулд түүний хийц загварыг маш олон хувилбараар тодорхойлж болно. Хувилбар нь олон байх тусам сонголт хийх боломж сайтай байна. Загвар боловсруулах хоёр дахь шат бол түүнийг эцсийн хувилбараар боловсруулах явдал юм. Энэ шатанд загвар боловсруулах бэлтгэл үе шатанд боловсруулсан хувилбараас хамгийн оновчтойг нь сонгон авч түүн дээр туршилт хийх, ямар нэг согог гарвал түүнийг засаж залруулах, түүний фото зургийг олшруулж тараах, сурталчлах ажил хийгдэнэ.
Ингэж загвар боловсруулах сүүлчийн шатанд үйлдвэрлэх эцсийн бүтээгдэхүүний төрөл, түүний өвөрмөц онцлог, хийц загвар, бүрэлдэхүүн хэсэг, түүнд тавигдах стандартын шаардлага, түүний зураг төсөл бүрэн боловсруулагдана. Олон хувилбарын загваруудаас хамгийн үр ашигтайг нь сонгохын тулд түүнийг үйлдвэрлэхэд гарах зардлыг тооцож үзэх ёстой. Энэ нь ялангуяа тухайн бүтээгдэхүүний гадаад хийц загвар, түүнийг үйлдвэрлэхэд ашиглах материалыг сонгон авах үед маш чухал. Загвар боловсруулах үед бүтээгдэхүүний бүрдэл хэсгүүд нь хоорондоо хир таарч тохирсон, хийхэд энгийн байгаа эсэхийг нь шинжилж үзэх хэрэгтэй. Бүтээгдэхүүний бүрдэл хэсгүүд нь хоорондоо мөн нарийн таарсан байхын хамт адил хэмжээний даралтыг даах чадвартай байвал зохино. Хэрвээ тэдгээр нь хоорондоо таарч тохирохгүй байвал бүтээгдэхүүний гадаад үзэмж, хийц загвар, чанарт муугаар нөлөөлдөг.
Загварыг сонгоход харгалзах бас нэг чухал хүчин зүйл бол тухайн бүтээгдэхүүний загвар нь энгийн байх хэрэгтэй. Бүтээгдэхүүний загвар энгийн байх нь түүнийг үйлдвэрлэхэд гарах зардлыг хямдруулахад чухал нөлөө үзүүлдэг. Бүтээгдэхүүний загварт олон янзын хээ, хуар оруулж нарийсгах тусам түүнийг үйлдвэрлэхэд гарах зардал нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд загвар нь түүнийг үйлдвэрлэхэд нарийн төвөгтэй биш аль болох энгийн байхаар боловсруулагдах ёстой. Ийм учраас загвар боловсруулах эцсийн шатанд
түүнийг шалгах нарийн хөтөлбөр боловсруулж мэргэжлийн хүмүүсээр хянуулж, түүний шинэчлэх, өөрчлөх ажил хийгддэг.
Бүтээгдэхүүний загварыг боловсруулсны дараа түүнийг үйлдвэрлэх үйл ажиллагаатай холбогдон хийгддэг бүх ажилбарууд, түүнд тавигдах технологийн шаардлагууд тодорхойлогдоно. Түүнчлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг амжилттай явуулах асуудал түүний эцсийн үйл ажиллагааг хэрхэн дуусгав гэцгээж хамаарна. Энэ шатанд үйлдвэрлэгчид уг бүтээгдэхүүний эрэлтийг харгалзан ямар хэмжээтэй үйлдвэрлэх, хэрэглэгчдэд зориулан нэг нэгээр нь эсвэл жижиг буюу том багц хэсгээр савлаж, баглах асуудал шийдэгдэнэ. Энэ бол нэг талаас маркетингийн үйл ажиллагааны эхлэлийн шат болдог. Ийм учраас энэ шатанд бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрэлтийг харгалзан хүчин чадлыг төлөвлөөд зогсохгүй тоног төхөөрөмжийн төрөл, хэмжээ, үйл ажиллагааг явуулах хэлбэрийг
зөв сонгох боломж олгодог. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүний загварыг боловсруулах, сайжруулах үед үйлдвэрлэлийн боломжийг зайлшгүй харгалзах хэрэгтэй. Иймээс ч бүтээгдэхүүний загварыг
боловсруулах үед загвар зохион бүтээгчид, үйлдвэрлэгчид хоёр зайлшгүй хамтарч ажиллах шаардлагатай. Энэ нь үйлдвэрлэлийн бодит хэрэгцээнд тохирсон загварыг сонгон авах боломж олгодог. Нөгөө талаар үйлдвэрлэлийн боломж, хүч чадал хоёр хоорондоо тохирохгүй байх тохиолдол ч байдаг. Ийм үед менежер үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөж нэмэгдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Ирээдүйн эрэлтийг урьдчилан таамаглах нь эрэлтийн хэмжээ, хугацаа, шинэ бүтээгдэхүүний эрэлт ямар байгаа талаар мэдээлэл олж авах боломж олгодог. Бүтээгдэхүүний загвар, үйлчилгээний төсөл зохиох үед үнэ, зорилтот зах зээл, түүний гүйцэтгэх үүргийг харгалзах ёстой. Бүтээгдэхүүний загвар боловсруулах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх үед шинжлэх ухаан, техникийн дэвшлийн судалгаа, түүний үр дүнг ихээхэн хэрэглэх шаардлагатай байдаг. Тухайлбал, хагас дамжуулагч, эмчилгээний арга, эм, гоо сайхны бараа үйлдвэрлэх үед шинжлэх ухаан, техникийн дэвшлийн үр дүнг оргон хэрэглэдэг. Шинжлэх ухаан, техникийн дэвшлийн
талаар хийгдэж байгаа судалгааг суурь ба хавсарга судалгаа гэж ангилна. Суурь судалгаа нь тодорхой нэг зүйлийн талаарх мэдлэгийн түвшинг дээшлүүлэх зорилготой байдаг. Харин хавсраг шинжлэх ухааны судалгаа нь шинжлэх ухаан, техникийг
дэвшлийг үйлдвэрлэлд хэрэглэх арга замыг тогтоодог. Суурь судалгаа нь хүмүүсийн мэдлэгийн ерөнхий түвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн байдаг учир төрөөс санхүүжигддэг. Хавсрага шинжлэх ухааны судалгааны үр дүнг бизнесийн зориулалтаар ашиглах боломжтой байдаг тул бизнесийн олон янзын салбарт хийгдэж тэдгээрээс санхүүжилт авах боломжтой байдаг. Иймэрхүү судалгааны үр дүн олон байдаг. Зарим судалгаа нь патент авах боломж ч олгодог. Гич судалгаа явуулахад зардал их гаргадаг. Гэхдээ олонх компаниуд иймэрхүү төрлийн судалгаанд хөрөнгө бага зарцуулдаг.
Comments
Post a Comment